Jump to content

Лхагвасүрэнгийн Пүрэвжав

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цэдэндоржийн Чимэд-Очир
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо(1981-09-03)9 сарын 3, 1981
Алдар цол
Бөхийн цолУлсын харцага
Улсын харцага2004
Аймгийн начин2001
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн0
Үзүүрлэсэн0
Шөвгөрсөн4

Лхагвасүрэнгийн Пүрэвжав нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага юм.


Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2004 АХ-ын 83 жилийн ойн баяр наадамд дархан аварга Г.Өсөхбаяраар дөрөв, улсын харцага Э.Батбаатараар тав, улсын харцага Г.Ганхуягаар зургаа давж " Монгол улсын харцага " цолыг хүртсэн. 512
2006 АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Л.Нямбаяраар дөрөв, улсын начин Да.Батбаяраар тав даван шөвгөрч чимэг нэмсэн. 1024
2009 АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын харцага) Ж.Амартүвшингээр дөрөв, улсын начин Л.Гантулгаар тав, цэргийн арслан (улсын аварга) С.Мөнхбатаар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн. 512
2012 АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Амарзаяагаар дөрөв, улсын заан (улсын аварга) Ч.Санжаадамбаар тав, аймгийн арслан (улсын заан) Б.Пүрэвсайханаар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн. 512

Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2001 Дундговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 128