Лхамаасүрэнгийн Бадамсүрэн
Харагдац
| тамирчны тухай | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Төрсөн өдөр | 1972 оны 5 сарын 28 | ||||||||||||
| Улс, орон | |||||||||||||
| Тамир, спорт | эмэгтэй самбо, жүдо | ||||||||||||
Хураасан медаль
| |||||||||||||
Лхамаасүрэнгийн Бадамсүрэн (1972 оны 5 сарын 28-нд Улаанбаатарт төрсөн) нь Монголын самбоч, жүдоч эмэгтэй. Самбогийн дэлхийн аварга, жүдогийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин.
1992 оны зуны олимпын жүдогийн эмэгтэйчүүдийн 61 кг-ийн жинд өрсөлдөж, эхний барилдаандаа Унгарын Наги Жужад ялагдсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1988 онд жүдо, самбогоор хичээллэж эхэлсэн Монголын анхны эмэгтэйчүүдийн нэг. Самбогийн дэлхийн аварга, жүдогийн Азийн АШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин. 1996-2007 онд Өмнөд Солонгост ажиллаж, амьдарсан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Завхан аймгийн Сантмаргац сумаас гаралтай түүний аав Лхамаасүрэн нь аймгийн арслан цолтой бөх, мөн авга ах Гүнсэнгийн Баттогтох нь улсын өсөх идэр начин. Л.Бадамсүрэн 3 ах, 2 эмэгтэй дүүтэй.