Людвиг Врэдэ

Людвиг Врэдэ
Уран гулгалт
Төлөөлдөг улс: АвстриАвстри Австри
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Людвиг Врэдэ
Төрсөн огноо 1894 оны 10 сарын 28
Нас барсан огноо 1965 оны 1 сарын 1
 
Медалиуд
Өвлийн олимп
Хүрэл Сан-Мориц 1928 Хос
Дэлхийн АШТ
Алт 1925 Хос
Хүрэл 1926 Хос
Алт 1927 Хос
Хүрэл 1928 Хос
Мөнгө 1929 Хос
Хүрэл 1929 Эрэгтэй
Мөнгө 1930 Хос

Людвиг Врэдэ (Герман: Ludwig Wrede, 1894 оны 10 сарын 28 - 1965 оны 1 сарын 1) нь ганцаарчилсан болон хос төрлөөр тэмцээн уралдаануудад оролцож байсан, Австрийн уран гулгагч юм.

Тэрээр Херма Сабогийн хамтаар хосын төрөлд 1925, 1927 онд дэлхийн аварга болж, 1926 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Сабог зодог тайлсны дараа Мелитта Брюннертэй хослон гулгах болж, 1928 оны олимпоос хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Тэд 1928 - 1930 онд ДАШТ-ээс 2 мөнгө, 1 хүрэл медаль зүүсэн.

Ганцаарчилсан төрөлд Врэдэ Дэлхийн АШТ-ээс 1929 онд хүрэл, Европын АШТ-ээс 1924 онд мөнгө, 1929 онд хүрэл медаль хүртэж байв.