Людмила Кондратьева
| ||||||||||||||||||||||
|
Людмила Андреевна Кондратьева (Орос: Людмила Андреевна Кондратьева, 1958 оны 4 сарын 11-нд Шахтыд төрсөн) нь Зөвлөлт Холбоот Улсын хөнгөн атлетикч бөгөөд 1980 оны олимпын эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн аварга юм.
Кондратьева 11 настайдаа Шахты дахь хүүхэд залуучуудын спортын сургуульд хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн бөгөөд түүний анхны багш нь Людмила Михайловна Павленко байв[1] 2 жилийн дараа, 1971 онд байгуулагдсан Донын Ростовын хүүхэд залуусын спортын сургуульд шалгалт өгч тэнцэн Нина Васильевна Лазарченкогийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийх болов[1]. 1973 онд ЗХУ-ын залуучуудын шигшээ багийн гишүүн болж, улмаар 1974 онд насанд хүрэгчдийн шигшээ багт багтжээ[1]. 1975 оны Европын АШТ-д 200 м, 4 x 100 м-ийн буухиа уралдаанд тус бүр 4-р байр эзлэв[1]. 4 жилийн дараа тэрээр 1978 оны Европын АШТ-ээс дээрх 2 төрөлдөө алтан медаль зүүжээ.
1980 онд Москвад зохиогдсон зуны олимпын өмнөхөн тэрээр дэлхийн дээд амжилтаас илүү амжилт үзүүлсэн (салхины хүч нөлөөлсөн тул дэлхийн дээд амжилт гэж тооцогдоогүй) тул олимпоос медаль авах найдвартай тамирчдын тоонд нэрлэгдэж байлаа. Шигшээ уралдаан тун өрсөлдөөнтэй болж, эхний 5 тамирчин аравны нэг секундын зайтай барианд орцгоосон бөгөөд фото-финишээр аваргыг тодруулахад Кондратьева Зүүн Герман of Марлис Гёрыг 0.01 секундын зөрүүгээр ялж алтан медалийн эзэн болжээ. Харамсалтай нь Кондратьева барианд орохдоо гуяны булчингаа гэмтээж, 200 м болон 4 x 100 м-ийн буухиа уралдаанд оролцож чадаагүй ажээ.
1984 оны зуны олимпыг Зөвлөлт Холбоот Улс бойкотлосон тул Кондратьевад аварга цолоо хамгаалах боломж олдсонгүй. Тэрхүү улирлын дараа Кондратьева зодог тайлж, дүүгүүр шидэлтийн олимпын хошой аварга Юрий Седыхтэй гэрлэсэн бөгөөд хожим салсан юм. Тэрээр 1988 оны Сөүлийн олимпод оролцохын тулд спортдоо эргэн ирсэн бөгөөд тус олимпод 100 м-ийн зайд хагас шигшээд шалгарч, 4x100 м-ийн буухиад хүрэл медаль хүртжээ.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]Р. В. Орлов (1983). Людмила Кондратьева. Олимпын наадмын баатрууд (орос хэлээр). Москва: Физкультура и спорт. Эх хувилбараас архивласан: 2007-10-25. Татаж авсан: 2011-01-03.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 1.3 Р. В. Орлов (1983). Людмила Кондратьева. Олимпын наадмын баатрууд (орос хэлээр). Москва: Физкультура и спорт. Эх хувилбараас архивласан: 2007-10-25. Татаж авсан: 2011-01-03.
Өмнөх![]() |
Эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн дэлхийн дээд амжилтын эзэн 1980 оны 6 сарын 3 – 1983 оны 6 сарын 8 |
Дараах![]() |
- 100 метрийн гүйлтийн олимпын аварга
- 200 метрийн гүйлтийн европын аварга
- ЗХУ-ын 100 метрийн гүйгч
- ЗХУ-ын 200 метрийн гүйгч
- ЗХУ-ын 4х100 метрийн буухиа гүйгч
- Оросын 100 метрийн гүйгч
- Оросын 200 метрийн гүйгч
- Оросын 4х100 метрийн буухиа гүйгч
- ЗХУ-ын олимпын аварга
- ЗХУ-ын олимпын хүрэл медальтан
- ЗХУ-ын олимпын оролцогч
- 1980 оны зуны олимпод оролцогч
- 1988 оны зуны олимпод оролцогч
- Зөвлөлтийн иргэн
- Оросууд
- 1958 онд төрсөн