Люмино

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Люмино Lumino
Гарал Монгол, Улаанбаатар
Хөгжмийн урсгал Хип хоп
Идэвхтэй 1998 оноос хойш
Цахим хуудас [1]
Тэмүүжин, Анхбаатар, Батхишиг, Золбаяр
Өмнөх гишүүд
Чинзориг,Ганхөлөг


Люмино буюу Lumino хамтлаг нь Монгол улсын Улаанбаатар хотоос гаралтай Пентатоник наадмын шагналыг 4 удаа хүртэж байсан Монголд нэрд гарсан реп стиллээр дуулдаг хөвгүүдийн хипхоп хамтлаг юм.

Гишүүд[засварлах | edit source]

  • Хамтлагийн ахлагч: Далайцэрэн овогтой Тэмүүжин (MCBEATZ)
  • Хамтлагийн гишүүн: Дашцэрэн овогтой Анхбаатар (Skitzo, CUTHBERTH)
  • Хамтлагийн гишүүн: Батжав овогтой Батхишиг (Baji)
  • Хамтлагийн гишүүн: Тэгш-Эрдэнэ овогтой Золбаяр (Dj ZOLO)

Түүх[засварлах | edit source]

Люмино хамтлаг нь албан ёсоор 1998 онд MC,Skitzo,Baji,Хөлгөө,Чинзоо гэсэн 5 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулагдасан. 2000 оны сүүлээс 3 хүний бүрэлдхүүнтэй болж өөрчлөгдсөн. 2013 оноос хамтлагийн бүрэлдэхүүнд DJ Zolo орж ирснээр Люмино хамтлаг нь албан ёсоор 4 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Монгол улсад Хипхоп урсгалыг олонд таниулж хүмүүсийн хүртээл болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хамтлаг юм. Тэдний анхны ХИТ дуунууд нь хайрын өнгө аясыг илүүтэйгээр тусгаж байснаараа нийт сонсогчдыг хипхоп сонсоход нөлөөлсөн гэж үздэг. Тэдний 1999 оноос хойш хийсэн дууны дугаралтууд өнөөдөрч гэсэн сонсоход чанарын шаардлага хангасан хэвээр байгаагаас харвал маш чанарлаг зүйлсийг анхнаасаа төлөвлөж хийж ирсэн нь харагддаг. Монголд 'sample' гэдэг зvйлийг утгаар нь ашигласаар ирсэн хипхопын үндсэн урсгалын (mainstream) хамтлаг юм. Тэдний эхний дуунуудаас авхуулаад өнөөдрийг хүртэл гарч байгаа ихэнх дуунуудыг МС продюсерлэж, хөгжмийг Бат-Эрдэнэ (Аранза) нар хамтран хийж ирсэн. Тэд дууг 2 сувгаар хийдэг. Продюсер МС-гийн хэсэгт ихэнх дуу багтдаг бол Анхаа, Бажи мөн бие даан дуунуудыг хийж эхэлсэн байдаг. Хүнийх, Тайван, Заримдаа, Шөнө дунд цас орж байна! гэсэн дуунуудыг энд дурьдаж болно. 1999-2006 оныг хүртэл уран бүтээлийн идэвхтэй үед байж 5 бие даасан студийн цомог, “Танихгүй охины захидал” уран сайхны кино, 30 орчим видео клип, 20 гаран бие даасан тоглолтыг хийсэн байдаг. Люмино+Аранза+Даваахай (Zaya’sh) энэ 3 тухайн үедээ нэргүй л болохоос Label компаны хэмжээнд гар нийлэн ажиллаж дорвитой бүтээлүүдийг үйлдвэрлэдэг байсныг тэдний дээх нь үеийн бүтээлүүдээс харж болно. Тэд энэ хугацаанд Монголын хөгжмийн дээд шагнал болох “Пентатоник”-ийн цомыг 4 удаа хүртжээ. 2008 оноос хамтлагийн гишүүд бие даасан уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд Анхаа “Cuthberth” гэсэн нэрээр Модерн Номадстай хамтарсан чиллаут стилийн хөгжмийн цомог гаргаж, 2009 оноос МС өөрийн соло реп дуунуудыг сонсогчдод хүргэж, өндөр үнэлэлт авсанаар 2011 онд Platinum beatz, Romantic beatz гэсэн бие даасан студийн хос цомог гаргаж, “The Secret of rap” нэртэй орчин цагийн хөгжмийн тухай номыг өөрөө бичиж редактор хийн гаргасан байдаг. Мөн 2009 оноос Бажи соло “rnb” дуунуудыг хийж олны сонорт хүрч эхэлсэн. 2012 оноос Люмино хамтлагийн уран бүтээл эргэн идэвхжсэн ба “Хэмнэл нэрэгч” хэмээх төсөл хэрэгжүүлж, аялан тоглолт болон шинэ дуунуудыг үйлдвэрлэсээр байна.

Тоглолтууд[засварлах | edit source]

  • Анхны тоглолт: 1999 оны 10-р сарын 30. “Lumino энд гарч ирэв” Top ten
  • 1999 оны 12-р сарын 09 “Lumino энд гарч ирэв” Money train
  • 2000 оны 02-р сарын 21 “Монголын танхай репчидийн бодит байдал” Top ten
  • 2000 оны 03-р сарын 25 “18-аас доош” Top ten
  • 2000 оны 04-р сарын 01 “Graffiti show” Top ten
  • 2000 оны 05-р сарын 05 “Танихгүй охины захидал” кино шоу Las vegas
  • 2000 оны 11-р сарын 11 “Баярлалаа, Ухаарлаа” Никитон хамтлагтай хамтарсан Монголын анхны хип хоп амьд тоглолт. Монгол бөхийн өргөө
  • 2001 оны 07-р сарын 21 “Энд гарч ирэв” цомгийн баяр шоу тоглолт
  • 2002 оны 10-р сарын 05 “Ирээд буцсан хайр минь” цомгийн баяр шоу тоглолт Ub palace
  • 2003 оны 10-р сарын 24 “Lumino 5 нас хүрлээ” Ub palace
  • 2004 оны 07-р сарын 10 “East 17 & Lumino” хамтарсан тоглолт

Ub palace Open air

  • 2004 оны 12-р сарын 23,24 “Өнөө орой” хамтарсан тоглолт Татар Ub palace
  • 2006 оны 09-р сарын 01 “Lumino & yah-uu” Ub palace Open air
  • LOFT party's
  • 2012 оны 11-р сарын 16,17 "Classic Hiphop Party" ILOFT function house
  • 2015 оны 03-р сарын 07 "Classic Hiphop Party-2" ILOFT function house
  • CROCUS EVENT HALL
  • 2015 оны 08-р сарын 21 "Хэмнэл Нэрэгч" LU BEATZ тоглолт Crocus event hall
  • 2015 оны 09-р сарын 19 "Хэмнэл Нэрэгч" After Party Mint UB night club
  • 2016 оны 08-р сарын 21 "Шилдэг дууны vдэш" Хар сувд хелег онгоц
  • 2018 оны 10-р сарын 19,20 "LUMINO FOREVER" 20 жилийн ойн баярын тоглолт Crocus event hall
  • Zaisan Hill event hall
  • 2020 оны 10-р сарын 09 "Lumino Hill-д гарч ирэв!" Zaisan Hill event hall
    Орон нутагт:

1999-2001 хооронд нийтдээ 20 гаруй бие даасан тоглолт хийжээ. 2003-2006 хооронд 40 гаруй бие даасан тоглолт,

2010-2011 "Монгол хүн-2020" хөтөлбөртэй хамтарч 21 аймгийн төв талбай дээр задгай шоу тоглолт хийсэн.

Олон улс:

  • 2005 оны 4 сард Бээжин хот “гадаадад тоглосон анхны тоглолт”
  • 2005 оны 10 сараас 12 сар хүртэл Америкийн нэгдсэн улсын 6 хотоор аялан 8 тоглолт хийж тэнд ажиллаж амьдарч байгаа монголчууддаа тоглосон. анх удаа хамгийн олон хотоор тоглосон монгол хамтлаг боллоо.

Washington dc, Chicago, Denver, Utah, San Francisco, Los-Angeles

  • 2006 оны 2 сард Солонгос улсын Seoul хотод “Монгол туурагатан 2006” урлагийн наадамд амжилттай оролцсон.
  • 2006 оны 6-7 р сарын хооронд Европын улсуудаар явж тайлан тоглолтоо хийжээ. Швейцарь улсад суугаа Монгол улсын элчин сайдын урилгаар Женев хотод ажиллаж амьдарч байгаа монголчууддаа Lumino хамтлаг 2 өдөр тоглолт хийгээд үргэлжлүүлэн Английн Лондон 2 өдөр, Ирландын Даблин хотод тус тус тоглолтоо амжилттай тоглоод эх орондоо иржээ.
  • 2006 оны 11 сард ОХУ-ын Улаан-Үд хотноо Оросын болон Буриадын сонсогчиддоо зориулж маш амжилттайгаар 2 өдөр тоглоод ирсэн.
  • 2007 оны 12-р сарын 8 нд Хөх хотод “Надтай цуг баяс” бүрэн хэмжээний тайлан тоглолтоо Lumino хамтлаг урд хөршийн үзэгч сонсогчиддоо амжилттай тоглоод ирсэн.
  • 2010-2011 онуудад Монгол орныхоо 21 аймагт хүрч очин амжилттай тоглоод ирсэн.
  • 2011 онд Америкийн нэгдсэн улсын 5 хотод амжиллтай тоглосон.
  • 2015 онд Солонгосын Сөүл, Чонжу зэрэг хотноо амжилттай тоглосон.
  • 2016 онд Японы Токёо, Нагояа гэсэн хотуудад амжилттай тоглосон.
  • 2016 оны 10-р сарын 29-неес 12-р сарын 09-ний хооронд Европын 20 орноор "Хэмнэл Нэрэгч" Епроп тур-2016 аялан тоглолтыг амжилттай хийсэн.
  • 2018 оны 4-р сарын 29-нөөс 5-р сарын 5-ныг хүртэл Японы Фүкүоака, Нагояа, Осака, Токёо хотуудаар аялан тоглолтоо амжилттай хийсэн.
  • 2018 оны 5-р сарын 6,7-нд Солонгос улсын Сөүл хотод 2 өдөр амжилттай тоглосон.

Цомгууд[засварлах | edit source]

  • 2001 он “Энд гарч ирэв” анхны цомог Сонор студи
  • 2002 он “Ирээд буцсан хайр минь” Мичид рекордс
  • 2003 он “Ирээд буцсан хайр минь” special edition Сонор студи
  • 2004 он “Гэрэлт хорвоод” best seller Сонор студи (Монголын бүх цаг үеийн хамгийн их борлуулттай цомгийн 2-рт бичигдсэн цомог)
  • 2005 он “Ламбагуайн нулимс” Угсаатны хип хоп цомог Сонор студи
  • 2006 он “Lumino & yah-uu” Best singles collection Сонор студи
  • 2006 он “Хуучин сургууль” Сонор студи
  • 2008 он "Introduction to Nomads" Curthberth
  • 2011 он "Platinum beatz" Mcbeatz inc production
  • 2011 он "Romantic beatz" Mcbeatz inc productuon
  • "The Best Of Lumino" vol-1 LuBeatz inc. /coming soon/
  • "The Best Of Lumino" vol-2 LuBeatz inc. /comin soon/
  • "Хэмнэл нэрэгч" LuBeatz inc. /comin soon/

Видео клипүүд[засварлах | edit source]

  • 2000 он “Бүтэлгүй хайр” Zaya’sh production
  • 2000 он “Баярлалаа,Ухаарлаа” Zaya’sh production
  • 2001 он “Энд гарч ирэв” Оны шилдэг клип Zaya’sh production
  • 2002 он “Зам” Zaya’sh production
  • 2003 он “Ирээд буцсан хайр минь” Zaya’sh production
  • 2003 он “Хэдэн үгс” Lemon production
  • 2003 он “Наддаа ирээч” Zaya’sh production
  • 2003 он “Намайг дагаад цэнгэ!” Lemon production (Монголын бүх цаг үеийн хамгийн шилдэг хипхоп дуу)
  • 2003 он “Гэрэлт хорвоод” Zaya’sh production
  • 2004 он “Эхнэртээ бичсэн захидал” Zaya’sh production
  • 2004 он “Хүнийх” Zaya’sh production
  • 2004 он “Хип хоп рыцаръ” Lemon production
  • 2004 он “2 дахь хайр” Hero entertainment
  • 2004 он “Хүслийн шөнө” Lu entertainment
  • 2005 он “Freestyle” Lemon production
  • 2005 он “Кармааны хулгайч” Hero entertainment
  • 2005 он “Хайртай гэдгээ хэлээч” Cross studio
  • 2006 он “Өвөл” G entertainment
  • 2006 он “Тайван” Skin entertainment
  • 2006 он “Надтай цуг баяс” Lu entertainment
  • 2006 он "Цонхтой цаг" Lu entertainment
  • 2006 он "Бүжээрэй" G entertainment
  • 2006 он “Уучил намайг” Zaya’sh production
  • 2007 он “7 эгшиг” Lu entertainment
  • 2007 он “Минийх” Lu entertainment
  • 2009 он "Sunshine" Baji Lu entertainment
  • 2009 он "I love you" Baji Lu entertainment
  • 2009 он "Төлөө" Mcbeatz Hero entertainment
  • 2010 он “Талархалын өдөр” TJ entertainment
  • 2011 он ""Монгол мину" Mcbeatz Propix production
  • 2011 он "Хипхоп миний цэнэг" Mcbeatz Suspence Transmission production
  • 2011 он "Хол зай" Baji Lu entertainment
  • 2011 он "Баяртай" Baji B.A.T production
  • 2012 он "Үүр цайтал" Baji Lu entertainment
  • 2012 он "Хямд охин" Baji Lu entertainment
  • 2013 он "Сэмбий" Green creative art studio
  • 2014 он "Заримдаа" Green creative art studio
  • 2014 он "Тултал хий!" TJ Entertainment
  • 2015 он "Яасан байх нь уу?" Green creative art studio
  • 2015 он "Шөнө дунд цас орж байна" TJ entertainment
  • 2015 он "Он цагийн хэлхээс-1" Люмино хамтлагийн тухай баримтат кино TJ entertainment
  • 2016 он "Хэмнэл нэрэгч" TJ entertainment
  • 2017 он "Хөдөө гаръя!" Lanz film studio
  • 2017 он "Цэнгэлийн Манлай" TJ entertainment
  • 2018 он "Хамаарал" TJ entertainment
  • 2018 он "Биелгээ хийхийг заагаач хө!" Marshall inc. production
  • 2019 он "Нарны дараа" Dual Zet studio
  • 2019 он " GanjenJoo" On&Off production
  • 2020 он "Парист 2-улаа болзоно!" Grove entertainment
  • 2021 он "Парист 2-улаа болзоно!" DJ Zolo remix Animation loop

Шагнал[засварлах | edit source]

  • 2000 оны “Шилдэг Хип хоп хамтлаг”

Монголын хөгжмийн ертөнцийн дээд шагнал Пентатоник

  • 2003 оны “Шилдэг шинэ давалгаа,Шилдэг хамтлаг”

Алтан микрофон хөгжмийн наадам

  • 2003 оны Шилдэг хамтлаг,Шилдэг хип хоп дуу “Намайг дагаад цэнгэ!” Монголын хөгжмийн ертөнцийн дээд шагнал Пентатоник
  • 2004 он. Оны шилдэг цомог, шилдэг клип

HIT awards 2004

  • 2004 оны Шилдэг санаатай видео клип “Зам” Zaya’sh

UBS video music awards

  • 2004 оны Хип хоп шилдэг клип “Зам” lumino

UBS video music awards

  • 2005 он. Оны шилдэг хип хоп хамтлагийн дуу “Freestyle”

Монголын хөгжмийн ертөнцийн дээд шагнал Пентатоник

  • 2005 он. Оны шилдэг этник дуу “Ламба гуайн нулимс”

Монголын хөгжмийн ертөнцийн дээд шагнал Пентатоник

2008 он. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан (Хамтлагийн гишүүд МУЗГ-ын шагнал)

  • 2009 он. Шилдэг Хип Хоп клип, Шилдэг найруулгатай клип

MC-Төлөө, Ubs video Music awards

Цахим холбоос[засварлах | edit source]

Албан ёсны фейсбуук хуудас https://www.facebook.com/LUMINOband?ref=hl