Люцернийн Багшийн Боловсролын Их Сургууль
Люцернийн Багшийн Боловсролын Их Сургууль нь анх Төв Швейцарийн Багшийн боловсролын их сургуулиас (PHZ) үүсэж хөгжсөн бөгөөд 2013 оны 8-р сарын 1-ээс хойш Люцерн Кантоноос дэмжлэг авч байгаа. Өмнөх гурван дээд сургуулийн хамгийн том нь болох ба 2003 оны намар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнд өнөөдөр (2019 оны дунд үеийн байдлаар) 2300 орчим сурагчидтай байна . Жил болгон ойролцоогоор 9300 багш тасралтгүй боловсролын хөтөлбөрт хамрагддаг билээ. [1]
Боловсролоос гадна их сургууль нь тасралтгүй боловсрол, судалгаа, хөгжүүлэлт, үйлчилгээний чиглэлээр өргөтгөсөн үйлчилгээний чиг үүргийг гүйцэтгэдэг.
Сургалт
[засварлах | кодоор засварлах]Энэхүү сургуульд бакалавр болон магистрын зэрэг олгодог.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Үргэлжилсэн боловсролын хөтөлбөр нь багш, сургуулийн захирал болон бусад боловсролын мэргэжилтнүүдэд мэргэжлийн, дидактик, нийгмийн болон хувийн ур чадвараа гүнзгийрүүлэх, сайжруулах боломжийг олгодог. Үргэлжилсэн боловсролын хөтөлбөрийн гол үйлчлүүлэгч нь их дээд сургуулийн эрх бүхий байгууллага болох Люцерн Кантон юм. Орчин үеийн Үргэлжилсэн боловсролын сургалтууд нь сургуулийн шинэчлэлд хэрэгтэй урьдчилсан шаардлага (жишээ нь. Сургалтын хөтөлбөр 21 ) болох ба сургууль болон багшийн гүйцэтгэлийн чанарыг тогтмол өндөр байлгахад оршино. PH Luzern нь тасралтгүй боловсролын сургалтуудаас гадна бүх шатны багш, сургуулийн удирдлагууд, менежер, сургагч багш/дасгалжуулагч болон боловсролын салбарын бусад мэргэжилтнүүдэд зориулсан Үргэлжилсэн боловсролын зэрэг олгох хөтөлбөрүүд (CAS, DAS, MAS) болон EDK-ээр хүлээн зөвшөөрөгдсөн нэмэлт сургалтуудыг (ZA) санал болгодог. Сургалтуудын агуулга, хэлбэр, хамрах хүрээ нь улсын сургуулиудын хэрэгцээ, янз бүрийн зорилтот бүлгийн хэрэгцээнд нийцсэн байдаг.
Судалгаа ба хөгжил
[засварлах | кодоор засварлах]Дөрвөн судалгааны хүрээлэн нь сурган хүмүүжүүлэхтэй холбоотой мэдлэгийг өргөжүүлэх, арга зүйг сайжруулах зорилготой. Тэд төрийн болон хувийн байгууллагуудын өмнөөс ажилладаг. Эдгээр нь PH Luzern-ийн сургалттай нягт холбоотой бөгөөд оюутнуудад төсөлд оролцох, хэрэгжүүлэх боломжийг олгодог.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs named:0