Маврики улс Олимпод

Маврики Улс Олимпод
Flag of Mauritius.svg
Маврики улсын төрийн далбаа
ОУОХ-ны код: MRI
ҮОХ: Маврикийн Олимпын Хороо
Олимп
Медаль
Алт
0
Мөнгө
0
Хүрэл
1
Нийт
1
Маврики - Зуны олимпод
1984198819921996200020042008

Маврики улс олимпын наадамд анх 1984 онд оролцсон бөгөөд түүнээс хойш бүх зуны олимпод оролцож ирсэн. Тус улс нь өвлийн олимпод оролцож байсан удаагүй. Маврики нь олимпод оролцож эхлэхээсээ өмнө 1980 оны зуны олимпын Америкаар удирдуулсан бойкотыг дэмжиж байсан ажээ.

2008 оны байдлаар Маврики улс олимпоос ганц хүрэл медаль хүртээд буй. 2008 оны Бээжингийн олимпод Бруно Жулье боксын -54 кг-ийн жинд хагас шигшээд шалгарч, Маврикийн анхны олимпын медальтан болжээ.

Маврикийн Үндэсний Олимпын Хороог 1971 онд Рам Рухий байгуулж, 2008 оныг хүртэл ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллажээ[1]. Тус ҮОХ нь 1972 онд Олон Улсын Олимпын Хороогоор хүлээн зөвшөөрөгдсөн.

Медальтнууд[засварлах | кодоор засварлах]

Зуны олимп[засварлах | кодоор засварлах]

Медаль Нэр Олимп Спорт Төрөл
3Bronze medal icon.svg Хүрэл Жулье, БруноБруно Жулье Бээжин 2008 Бокс -54 кг

Эшлэл[засварлах | кодоор засварлах]