Мавритани
Исламын Бүгд Найрамдах Мавритани Улс | |
---|---|
Төрийн дуулал: "Мавритани улсын дуулал" | |
Нийслэл | Нуакшот |
Албан ёсны хэл | Араб1 Франц1 (чухамдаа) |
Төр засаг | Ерөнхийлөгчийн бүгд найрамдах |
• Ерөнхийлөгч | Мохаммед ульд Абдель Азиз |
• Ерөнхий сайд | Мулайе ульд Мохамед Лагдаф |
Тусгаар Тогтнол | |
• Францаас | 1960 оны 11 сарын 28 |
Газар нутаг | |
• Нийт | 1,030,700 км2 (29) |
• Усны эзлэх талбай (%) | 0.03 |
Хүн ам | |
• 2005 тооцоо | 3,069,000[1] (135) |
• Тооллого | 1,864,236[2] |
• Нягтаршил | 3.2/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2011 тооцоо |
• Нийт | $7.075 тэрбум[3] (147) |
• Нэг хүнд ноогдох | $2,173[3] (145) |
ДНБ (нэрлэсэн) | 2011 тооцоо |
• Нийт | $4.402 тэрбум[3] (151) |
• Нэг хүнд ноогдох | $1,352[3] (143) |
ОТББИ (2000) | 39 дундаж |
ХХИ (2011) | ▲ 0.453[4] Error: Invalid HDI value · 159 |
Мөнгөний нэгж | Мавритан угия (MRO) |
Цагийн бүс | +0 |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | 222 |
Домэйн нэр | .mr |
1
Үндсэн хуулийн 6-р зүйлд Араб, Фула, Сонинке, Волоф бүгд улсын хэл ба Араб хэл нь албан ёсны хэл болно гэж заажээ. Нийтээр заншсан Франц хэл үнэн хэрэгтээ давхар албан ёсны хэл болдог. |
Мавритани (араб. موريتانيا, Mūrītāniyā), албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Мавритани Улс нь Өрнөд Африкт орших улс юм. Баруун талаараа Атлантын далайгаар хүрээлэгдэж, баруун хойд талаараа Баруун Сахартай, зүүн хойд талаараа Алжир, зүүн, зүүн өмнөд талаараа Мали, баруун өмнөд талаараа Сенегалтай хил залгана.
Энэхүү 1,030,700 км² нутаг дэвсгэртэй дэлхий 29-р том оронд 3 сая 69 мянган хүн амьдардаг. Хүн амын олонх нь Мавричууд, зонхилох шашин шүтлэг нь Ислам (Лал). Тус улсын нэр эртний берберийн Мавретан улсаас гаралтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот болох Нуакшот хот Атлантын далайн эрэгт байрладаг.
2008 оны 8 сарын 6-нд тус улсын иргэний засгийн газар генерал Мохамед Улд Абдель Азизийн удирдсан цэргийнхний төрийн эргэлтээр эрх мэдлээ алдсан. Ирэх 6-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд генерал Мохамед Улд Абдель Азиз цэргийн албан тушаалаа өгөөд байгаа.
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Department of Economic and Social Affairs Population Division (2009). "World Population Prospects, Table A.1" (PDF). 2008 revision. United Nations. Retrieved 12 March 2009.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - ↑ "Mauritania : Location, Map, Area, Capital, Population, Religion, Language – Country Information". Retrieved 6 August 2008.
- ↑ 3.0 3.1 3.2 3.3 "Mauritania". International Monetary Fund. Retrieved 21 April 2011.
- ↑ "Human Development Report 2011" (PDF). United Nations. Retrieved 2011-11-02.