Jump to content

Маглев

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шанхай дахь Маглев галт тэрэг

Маглев (англи. magnetic levitation «соронзон орон зайгаар өргөлт» гэсэн хоёр үгийн нийлбэр) буюу Цахилгаан соронзон орон зайгаар үүссэн хөндий дэрэн дээр хөдөлдөг галт тэрэг, соронзон галт тэрэг — тээврийн нэр томьёо — замын цахилгаан соронзон орон зайны хүчээр хөдөлгөж, удирддаг галт тэрэг, трамвайг хэлнэ. Ийм хөдлөх бүрэлдэхүүн уламжлалт гал тэрэгнээс ялгаатай нь хөдлөх үедээ төмөр замын гадаргууд хүрдэггүй юм. Галт тэрэг болон замын (соронзон зам) гадаргуу хооронд хоосон орон зай байгаа тул тэдгээрийн хоорондох үрэлт байхгүй бөгөөд зогсоох цорын ганц хүч нь аэродинамикийн таталт байдаг юм.

Энэхүү соронзон хөөргөлттэй галт тэрэгний хурд нь онгоцны хурдтай дүйцэхүйц бөгөөд ойрын болон дунд зайд (1000 км хүртэл) агаарын тээвэртэй өрсөлдөх боломжтой юм.

Одоогийн байдлаар галт тэрэгний соронзон орон зайтай 3 үндсэн технологи байдаг. Үүнд:

  • цахилгаан соронзон дээр (цахилгаан соронзон орон зайнд, БОМС);
  • хэт дамжуулагч соронзон дээр (электродинамик орон зайнд, EDS);
  • байнгын соронз дээр; энэ бол шинэ бөгөөд хамгийн хэмнэлттэй технологи юм.

Маглевын хамгийн идэвхтэй судалгаа хөгжүүлэлтийг Герман, Япон, Хятад, Өмнөд Солонгос хийж байна.

  • Зам барих, засвар үйлчилгээ хийх зардал бага (нэг километр соронзон зам барих зардал 18 сая орчим доллар, тухайлбал метроны нэг километр хонгилыг газар доогуурх аргаар барихад 120 орчим сая доллар).
  • Газар дээрх бүх төрлийн нийтийн тээврийн хамгийн дээд хурдтай.
  • Харьцангуй бага эрчим хүчний хэрэглээ (маглев эрчим хүчийг машинаас 3 дахин, онгоцноос 5 дахин үр ашигтай зарцуулдаг).
  • Эд ангиудын үрэлт буурснаар ашиглалтын зардал багассан.
  • Дуу шуугиан багатай.
  • Маглевын зам нь өөр тээвэрт тохиромжгүй; бага хурдтай тээврийн хэрэгсэл явуулахад нэмэлт зам шаардлагатай болно.
  • Байгаль орчин, хүний ​​эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй цахилгаан соронзон бохирдол, цахилгаан тортог байх магадлалтай. Цахилгаан хэрэгслийн үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй.
  • Их хэмжээний цас орж, цасан шуурга болох нөхцөлд маглев өндөр хурдтай явах боломжгүй.
  • Өндөр хурдтай явахад осол, террорист халдлага гарсан тохиолдолд асар олон хүний ​​амь нас хохирч, бэртэж гэмтэх нь гарцаагүй.
  • Хүчирхэг соронз бүхий асар том галт тэргийн жин даах болон цахилгааны өндөр хүчдэлийг хадгалах аварга гүүрэн зам барих нь санхүүгийн хувьд маш их зардалтай.