Мадам Тюссо музей
Мадам Тюссо музей (франц. Madame Tussauds) Анна Мари Тюссо-гийн 1835 онд Лондон хотын Вестминстерын Марилебон дүүрэгт байгуулсан лааны тосон барималын музей (wax museum). Дэлхийн 25 хотод салбар музейнүүд байдаг ажээ.
Мадам Тюссо музей нь түүхэн алдартай хүмүүс, кино, телевизийн одуудын дүрсийг лааны тосоор тун адилхан хийж үзүүлдэгээрээ олон зуун мянган жуулчдыг татдаг байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Анна Мари Тюссо (1761—1850) францын Страсбургт төрөхдөө Гросхольц (Grosholtz) овогтой байсан бгөөд түүний эх нь лааны тосоор баримал хийдэг швейцарын доктор Филипп Кёртисын (Philippe Curtius, 1737-1797) гэрийн үйлчлэгч байжээ. Улмаар Ф.Кёртис 6 настай Мари Тюссо охинд лааны тосоор баримал хийх урлагт анх сургаж эхэлсэн байна.
1770 онд Филип Кёртис анхны үзэсгэнгээ гаргаж их амжилтанд хүрчээ. 1776 онд тэрээр өөрийн үзэсгэлэнгээ Парисын Пале-Рояль-д, 1782 онд Тампль гудамжинд гаргаж байжээ.
Грошхольц охин 1777 онд анх лааны тосоор францын алдарт зохиолч, гүн ухаантан Вольтерын барималыг бүтээжээ. Тэрээр 17 настайдаа Версалийн ордонд Францын хаан XVI Людовикийн эгч Элизабет хатагтайд багшилдаг болжээ. Улмаар Францын хувьсгалын үеэр тэрээр баривчлагдаж гурван сар шоронд хоригдож, цаазаар авах ялыг хүлээж байсан ч нөлөө бүхий найзынхаа оролцоотойгоор суллагджээ. Тэрээр Хувьсгалын үеэр хэлмэгдсэн олон хүний барималыг бүтээж үлдээсэн байна.
1794 онд Кёртисыг нас барсны дараа түүний асар том лааны тосон загваруудын цуглуулгыг Мари Грошхольц өвлөн авчээ. Үүнээс хошхи 33 жилийн хугацаанд тэрээр цуглуулгаа Европ даяар тойрон авч явж дэлгэн үзүүлдэг байжээ. Тэрээр 1795 онд Франсуа Тюссо-той гэрлэж, түүний овгийг авч шоуныхаа нэрийг "Мадам Тюссо" гэж өөрчилсөн байна.
1802 онд Мари Тюссо Лондон руу үзэсгэлэнгээ авч очиж дэлгэн үзүүлж байх үеэр Англи-Францын дайн дэгдсэн тул Мари Тюссо болон түүний цуглуулга Франц руу буцаж чадаагүйд хүрч Их Британи, Ирландаар аялахаас өөр аргагүй болсон байна. Ингэж тэрээр Лондонд суурших болж 1835 онд Бейкер Стритэд анхны байнгын лааны тосон барималын үзэсгэлэн нээгдсэн түүхтэй ажээ.
Мари Тюссогийн музейн үзмэрийн сонин зүйл бол "Аймшгийн өрөө" (Chamber of Horrors) байв. Энд Францын хувьсгалд хохирогчид, алуурчид, алдартай гэмт хэрэгтнүүдийн барималыг дэлгэн үзүүлдэг байжээ.
1850 онд Мари Тюссо нас барж түүний музейг хүүхдүүд гэр бүлийнхэн хувьцаа хэлбэрээр өвлөн авчээ. Мари Тюссогийн ач хүү Жозеф Рэндалл (Joseph Randall) 1881 онд өөрийн үеэл Луизагийн хувийг худалдан авч хувьцааны дийлэнхийг эзэмших болжээ.
1884 онд үзмэрийн талбай бага байсан тул лааны тосон барималын цуглуулга Мэрилебон-роуд дахь шинэ барилга руу нүүж 7-р сарын 14-нд амжилттай нээлтээ хийсэн байна.
Хөрөнгө татаж өргөтгөх зорилгоор Ж.Рэндалл 1888 онд музейг хувьцаат компани болгох гэсэн боловч хувьцаа эзэмшигч гэр бүлийн гишүүд хооронд маргаан үссч зөвшөөрөөгүй тул 1889 оны 2-р сард Мадам Тюссо музейг Эдвин Пойзер нарын бизнесмэнүүдэд заржээ.
Первая восковая скульптура молодого Уинстона Черчилля была сделана в 1908 году; с тех пор было сделано всего десять.
Сүүлд 1925 оны гал түймэр, 1941 оны фашист германы бөмбөгдөлт зэрэгт олон баримал өртөж гэмтсэн боловч ихэнхийг нь сэргээн засварлаж чаджээ.
Анхны гадаад дахь "Мадам Тюссо музей"-н салбар 1970 онд Амстердам хотод нээгдсэн байна. Өнөөгийн байдлаар 25 хотод салбартай байна.
Мадам Тюссо-гийн музейн салбарууд. Нээгдсэн он.
[засварлах | кодоор засварлах]Ази
[засварлах | кодоор засварлах]- Бээжин, China (2014)
- Чонгчинг, Chongqing, China (2016)
- Шанхай, Shanghai, China (2006)
- Ухань, Wuhan, China (2013)
- Хонг Конг, Hong Kong (2000)
- Дели, India (2017)
- Tокио, Japan (2013)
- Сингапур, Singapore (2014)
- Бангкок, Thailand (2010)
- Дубай, United Arab Emirates (2021)
Европ
[засварлах | кодоор засварлах]- Астердам, Netherlands (1970)
- Берлин, Germany (2008)
- Блакпүл, Blackpool, United Kingdom (2011)
- Будапешт, Hungary (2022)
- Истанбул, Turkey (2016)
- Лондон, United Kingdom (1835)
- Прага, Czech Republic (2019)
- Вена, Austria (2011)
Умард Америк
[засварлах | кодоор засварлах]- Hollywood, United States (2009)
- Las Vegas, United States (1999)
- Nashville, United States (2017)
- New York City, United States (2000)
- Orlando, United States (2015)
- San Francisco, United States (2014)
- Washington, D.C., United States (2007-2021)
Австрали
[засварлах | кодоор засварлах]- Сидней, Australia (2012)