Jump to content

Мажарууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Үндэсний хувцастай мажарууд

Мажарууд буюу Унгарууд (унгар. Magyarország, англи. Hungarians, орос. Венгры)—Унгар улсын дийлэнх голлох финн-угр гаралтай ард түмэн бөгөөд Урал хэлний аймгийн угр бүлэгт багтдаг. Тэд мөн хуучин Унгарын Вант улсын бүрэлдэхүүнд байсан нутагт мэдэгдэхүйц их байдаг.

Мажарууд унгар хэлээр ярьдаг бөгөөд тэдэнтэй хэлээр хамгийн ойр байдаг ард түмэн нь Ханты, Манси нар боловч өнөөдөр Унгар болон эдгээр хэлүүдийн хооронд хоорондоо ойлголцдоггүй. Унгар хэл нь Европын хөрш ард түмний хэлүүд болон түрэг хэлнүүдээс олон тооны зээлсэн хэллэгийг агуулдаг байна.

Дэлхий даяар ойролцоогоор 14.5 сая мажар үндэстэн ба тэднээс гаралтай байдаг бөгөөд тэдний 9.6 сая нь өнөөгийн Унгар улсад амьдарч байна. Мажарууд өнөө үед Унгараас гадна Румын (Трансильванийн түүхэн бүс нутаг), Серби (Воводина мужийн хойд хэсэг), Словак, Украин, Герман, Их Британи, Австри, АНУ, Чили, Канад зэрэг орнуудад олон тооны мажарууд амьдардаг. Тэдний хамгийн олон бүлэг нь АНУ-д 1.5 сая хүн амьдардаг байна.

Шашин шүтлэгээр Унгарчуудын 37% нь католик шашинтнууд, дараа нь Лютеран ба Калвинист чиглэлийн протестантууд, нийт хүн амын 14% нь. Бусад шашин шүтдэг Унгарчууд шашин шүтэдгүй үзэлтнүүдийн хамт нийт хүн амын 19.94 % бүрдүүлдэг. Тус улсын иргэдийн 27 хувь нь шашин шүтлэгийнхээ талаар мэдээлэл өгөөгүй байна.

Унгаруудын хувь хүний нэрс нь ихэвчлэн Европын уламжлалт (Диёрдь - Жорж, Иштван - Штефан, Янош - Иоанн, Ян) эсвэл слав, герман эсвэл түрэг хэлнээс гаралтай Унгаржсан Христийн нэрс байдаг аж.

Алдартай унгарчууд

[засварлах | кодоор засварлах]
  • Ференц Лист (1811–1886)-19-р зууны алдартай хөгжмийн зохиолч
  • Ласло Биро (1899–1985)- зохион бүтээгч /тосон бал/
  • Эрнё Рубик (1944 онд төрсөн)- зохион бүтээгч /Рубикийн шоо/
  • Йожеф Пулитцер (1847-1911) -сэтгүүлч
  • Юдит Полгар (1976 онд төрсөн) -шатарчин
  • Габор Сабо (1936–1982) – жааз хөгжмийн алдартай гитарчин
  • Иштван Сабо (1938 онд төрсөн) – унгарын алдартай кино найруулагч
  • Денеш Габор (1900–1997) -физикч, 1971 оны Нобелийн шагналтан.
  • Теодор Херцль (1860–1904)улс төрч.
  • Жон фон Нейман (1903–1957) -математикч, квантын механик үндэслэгч математикч.
  • Имре Кертес (1929–2016) алдартай зохиолч, 2002 онд Нобелийн шагнал хүртсэн.
  • Жорж Сорос (1930 онд төрсөн)- бизнес эрхлэгч, тэрбумтан.
  • Виктор Орбан (1963 онд төрсөн)- Улс төрч, Унгарын Ерөнхий сайд
  • Кельвин Кляйн
  • Ференц Пушкаш -хөлбөмбөгчин