Jump to content

Майданек

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

thumbnail Солбицол: 51°13′14″N 22°35′58″E / 51.22056°N 22.59944°E / 51.22056; 22.59944 Загвар:Infobox concentration camp Майданек (эсвэл Люблин) нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Германчуудад эзлэгдсэн Польшийн Люблин хотын захад СС (SS)-ийнхний барьж байгуулсан бөгөөд тэдний удирдлага доор ажиллаж байсан Нацистуудын бөөнөрүүлэн хорих, устгах лагерь байв. Тус лагерь нь гурван хийн камер, хоёр модон дүүжлүүр, нийт 227 орчим барилга байгууламжтай байсан нь Нацистуудын хамгийн том бөөнөрүүлэн хорих лагеруудын тоонд оруулдаг. Анх устгах зорилгоор бус, албадан хөдөлмөр эрхлүүлэхээр байгуулагдсан хэдий ч Польшийн бүх Еврейчүүдийг өөрийнх нь эзлэгдсэн эх нутагт нь устгах Нацистуудын төлөвлөгөө болох "Рейнхард ажиллагаа"-ны үеэр ойролцоогоор 78,000 хүнийг хөнөөхөд ашиглагдсан байна. 1941 оны 10 дугаар сарын 1-нээс 1944 оны 7 дугаар сарын 22 хүртэл ажиллаж байсан уг лагерийг бараг бүрэн бүтэн байхад нь чөлөөлжээ.[1]

Агаараас авсан зураг (June 24, 1944)

"Багратион ажиллагаа"-ны үеэр Зөвлөлтийн Улаан арми маш хурдтай давшиж орж ирсэн тул СС-ийнхэн лагерийн ихэнх дэд бүтцийг устгаж амжаагүй бөгөөд лагерийн комендантын орлогч Антон Тернес дайны гэмт хэргийг гэрчлэх хамгийн гол нотлох баримтуудыг устгаж чадалгүй бүтэлгүйтсэн юм.1941 онд нутгийн оршин суугчид уг лагерийг Люблины Маждан Татарскийн геттотой (Еврейчүүдийг тусгаарлан хорих бүс) залгаа оршдог байсан тул "Майданек" ("бяцхан майдан") гэж хочилжээ. Нацистуудын баримт бичигт анх үүнийг санхүүжилт болон үйл ажиллагааны хэлбэрээс нь шалтгаалан Ваффен-СС-ийн дайны олзлогдогсдын (POW) лагерь гэж тэмдэглэсэн байдаг. Үүнийг 1943 оны 4 дүгээр сарын 9-нд Райхын Аюулгүй байдлын төв газраас "Konzentrationslager Lublin" (Люблины бөөнөрүүлэн хорих лагэр) гэж өөрчилсөн боловч нутгийн иргэдийн өгсөн Польш нэр нь илүү түгээмэл хэвээр үлджээ.[2]

Шинээр ирж буй хоригдлууд
Циклон В хорны агуулах.

1944 оны 7 дугаар сард лагерийг чөлөөлсний дараа уг газрыг Зөвлөлт Холбоот Улс албан ёсоор хамгаалалтад авсан байна. Намар гэхэд дайн үргэлжилсээр байсан ч уг газрыг музей болгон хадгалж үлдсэн юм. Цогцос шатаах зуухнууд болон хийн камерууд нь бараг бүрэн бүтэн үлдсэн нь Нацист Германы геноцид (үй олноор устгах) бодлогын хамгийн тод жишээ болж байв. 1965 онд уг газарт үндэсний хэмжээний статусыг олгожээ. Өнөөдөр "Майданек улсын музей" нь Хорлохостын дурсгалын музей болон боловсролын төв бөгөөд Люблин лагерийн сүлжээ, боолын хөдөлгөөнт хөдөлмөр, устгах лагерь, салбар лагеруудад үйлдэгдсэн аймшигт хэрцгийллийн дурсгалыг хадгалахад бүхэлд нь зориулагдсан байна. Тэнд ховор олдворууд, архивын гэрэл зураг, гэрчүүдийн мэдүүлгийн байнгын цуглуулгууд хадгалагддаг.[3]

Хүүр шатаах зуух
Үхлийн лагерийн харагдах байдал.
Хорих лагерийн харуулын цамхагаас хамгаалалтын зурвасын ажиглагдах байдал
Лагерийн музейн зураг
Зөвлөлтийн ухуулах хуудас*Дайны үед)

Зохион байгуулалт

[засварлах | кодоор засварлах]

Загвар:OSM Location map

Нүдээр харсан гэрчүүдийн дурсамж

[засварлах | кодоор засварлах]

1944 оны 7-р сарын 22-23-ны шөнө Польшийн Люблин хотын захад Улаан армийн анги нэгтгэлүүд томоохон нацист үхлийн хуаран болох Майданек руу анх нэвтрэн оржээ. Германчууд хийн камер, чандарлах газар, алагдсан хүмүүсийн эд зүйлсийн овоолго зэргийг устгаж амжаагүй байв. Хуаранд түрүүлж орсон зөвлөлтийн цэргүүдийн нэг бол тагнуулч Захар Красильщиков байв. Түүний ярьсныг "Известия" сонинд мэдээлэхдээ "Манай рот тэргүүн эгнээнд хөдөлж байсан бөгөөд гэнэт хүн бүр агаарт шатсан махны үнэр үнэртэв... Бид Майданекийн үхлийн хуаранд нэвтэрсэн анхны Зөвлөлтийн цэргүүд байсан... Бид зуухнууд ажиллаж байгааг, түүний хажууд нас барсан хоригдлуудын овоолсон цогцоснууд хэвтэж байгааг олж харсан... Бид жинхэнэ аймшгийн мэдрэмжийг мэдэрсэн; цэргүүд хөдөлж чадахгүй, зарим нь нулимсаа барьж чадахгүй хөшсөн байв." гэж бичсэн байна. Дараа нь цэргийн сурвалжлагчид ирэв. Константин Симонов харсан зүйлдээ цочирдсон тул Зөвлөлтийн хэвлэлд уг хуарангийн тухай анхны эссэ болох "Устгалын хуаран" (Красная Звезда, 1944 оны 8-р сарын 10) бичжээ. Тэрээр "Дайны өөр өөр өдрүүд" хэмээх өдрийн тэмдэглэлдээ тэр өдрүүдийг дурсан: "Би өөрийн нүдээр хийн камер, дутуу шатсан цогцоснуудын үлдэгдэл бүхий чандарлах зуух, алагдсан хүмүүсийн үлдээсэн гуталтай амбаар... циклоны хийн талсттай шилэн савнуудыг харсан... Энэ бүхнийг харсан эхний өдрөө би өөрийгөө галзуурч байгаа юм биш байгаа гэж хүртэл бодсон ." "Гуталтай хуаран. 70 урт, 40 өргөн, нас барагсдын гутлаар дүүрэн... Хамгийн аймшигтай нь хэдэн арван мянган хос хүүхдийн гутал байв. Шаахай, шаахай, жижигхэн гуталнууд..." . Симоновын дурсан ярьснаар "удалгүй хэдэн мянган олзлогдсон герман цэргүүдийг манай командлалын тушаалаар Майданек хуаран дотор оруулж бүгдийг харуулсан... цэргүүдийн царайг хараад би тэд ийм зүйл тохиолдож болно гэж өмнө нь төсөөлөөгүй байсныг ойлгосон... гэжээ.

 Commons: Майданек БХЛ – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Nicholas, Lynn H. (2009). Cruel World: The Children of Europe in the Nazi Web. Knopf Doubleday Publishing Group. ISBN 978-0-307-73971-1.
  2. "Założenia i budowa (Purpose and construction, selection of photographs)". Majdanek concentration camp. KL Lublin Majdanek.com.pl. Эх хувилбараас архивласан: Нэгдүгээр сар 2, 2011. Татаж авсан: Дөрөвдүгээр сар 18, 2013. Concentration camp name change 9.04.1943.
  3. "Regulamin organizacyjny Państwowego Muzeum na Majdanku". Dz. U. z 1947 r. nr 52, poz. 265. Biuletyn Informacji Publicznej (Bulletin of Public Information, Republic of Poland). 2006. Эх хувилбараас архивласан: Гуравдугаар сар 3, 2016. Татаж авсан: Дөрөвдүгээр сар 28, 2013.