Jump to content

Майкл Блүүмберг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Майкл Блүмберг, 2019 он

Майкл Рубенс Блүүмберг (англи. Michael Rubens Bloomberg; 1942 оны 2-р сарын 14-нд АНУ-ын Массачусеттс мужийн Бостон хотод төрсөн) — Америкийн бизнесмен, улс төрч бөгөөд ивээн тэтгэгч. 2002-2013 онд Нью-Йорк хотын 108-р мэр дахь захирагч байсан. Форбс сэтгүүлийн үзэж буйгаар дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, 2020 оны байдлаар тэр 48 тэрбум долларын хөрөнгөтэй 16-р байр эзэлж байгаа юм.

М.Блүүмберг еврей гэр бүлд төрсөн. Эцэг Уильям Хенри Блүүмберг Массачусеттс мужийн Челси хотод төрсөн (1906 - 2011) бол эх Шарлотт Блүүмберг (төрсөн овог нь- Рубенс, 1909 - 2011) Нью Жерси мужид төржээ.

Тэрээр 1964 онд Жонс Хопкинс Их Сургуульд суралцан бакалаврын зэрэг, улмаар 1966 онд Харвардын Бизнесийн Сургуулийг төгсөн MBA зэрэг хамгаалсан.

Тэрээр Сюзан Браунтай гэрлэж, 1979 онд төрсөн Эмма, 1983 онд төрсөн Жоржина гэсэн хоёр охинтой ч одоогоор салаад ганц бие байгаа юм.

Майкл Блүүмберг бизнесийн карьераа "Salomon Brothers" компанид эхлүүлж, хувьцааны арилжааг удирдаж, мэдээллийн системийг хариуцдаг байжээ. 1981 онд Salomon компанийг шинэ эзэмшигчид зарж, Блүүмберг ажилгүй болжээ. Salomon компанийн хувьцааны борлуулалтаас олсон ашгийнхаа хувийг ашиглан тэр жилдээ санхүүгийн зах зээлийн мэдээллийг цуглуулж, шинжилж, борлуулдаг Bloomberg LP хэмээх өөрийн гэсэн компанийг байгуулжээ. Майкл Блүүмберг арилжаачдад зориулсан мэдээллийг шинжлэх компьютерын системийг биечлэн боловсруулж, дараа нь онлайн хувьцааны арилжааны үйлчилгээг эхлүүлжээ. Өрсөлдөгчид ажилдаа компьютер ховор ашигладаг байсан (1980-аад он одоохондоо эхэн үедээ байсан) бөгөөд компьютерын сүлжээ бараг сонсогдоогүй байв. Өнөөдрийг хүртэл Bloomberg-ийн амжилт нь компьютерын технологийг ашиглах тал дээр өрсөлдөгчдөөсөө мэдэгдэхүйц давуу талтай байдаг юм.

Бизнесмэн нь телевизийн суваг, радио станц, дэлхийн хамгийн том санхүүгийн мэдээллийн агентлаг болох Bloomberg LP-ийн 88%-ийг эзэмшдэг. Одоогийн байдлаар тус компани нь дэлхийн тэргүүлэгч санхүү, эдийн засгийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчдийн нэг бөгөөд 130 оронд 9500 ажилтантай юм. 2020 оны байдлаар 325,000 үйлчлүүлэгчтэй байсан.

2018 оны 11-р сарын 19-нд тэрээр Жонс Хопкинсын Их Сургуульд 1.8 тэрбум доллар хандивласан. Энэ бол түүхэн дэх хамгийн том хандив юм. Энэхүү сан нь бага орлоготой өрхийн авьяаслаг оюутнуудад тэтгэлэг олгох зорилготой юм.