Майк Шинода

Майк Шинода
Майк Шинода үзүүлбэрээ үзүүлж байна. 2014 он.
ТөрсөнМайкл Кенжи Шинода
1977 оны 2 сарын 11 (1977-02-11) (47 настай)
Панорама хот, Калифорни муж, АНУ
ҮндэстэнАмерик
Аль хотын суугуулАгоура хиллс, Лос Анжелас, Калифорни муж, АНУ
АжилХөгжимчин, Реппер, Дуучин, Дуу зохиогч, Продюсер
Эхнэр (нөхөр)Анна Хиллингер (2003 оноос хойш)
Хүүхэд3 хүүхэдтэй
Гарын үсэг
Цахим сүлжээ
mikeshinoda.com

Майк Кенжи Шинода (англ. Michael Kenji Shinoda, япон. 篠田 賢治, ромажи. Shinoda Kenji, 1977 оны 2 сарын 11нд төрсөн) нь Америкийн хөгжимчин, дуучин, реппер, дуу зохиогч, продюсер юм. Тэрээр Линкин Парк хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд дуучин, реппер, ритм гитарчин, төгөлдөр хуурч мөн хамтлагийнхаа үндсэн дуу зохиогч, продюсерээр ажиллаж байжээ.

Шинода нь мөн 2004 онд хип-хоп дээр суурилсан Форт Минор нэртэй хамтлагаа байгуулсан. Тэрээр мөн Lupe Fiasco, Styles of Beyond, X-Ecutioners нарын дуу болон цомгийн продюсероор ажилласан.

Майк Шинода нь АНУ Калифорни мужийн Лос Анжелас хотын Агоура Хиллс-д төрж өссөн ба ахлах сургуулийн найзууд болох Брад Делсон, Роб Боурдон нартай цуг Линкин Парк (тухайн үед Xero) хамтлагийг 1996 онд үүсгэн байгуулсан. Дараа нь Жое Хан, Дэйв Фаррел мөн гоцлол дуучин Марк Вайкфиелд нар элссэн ба хамтлаг амжилт багатай байснаас болж Марк Вайкфиелд хамтлагаасаа гарч оронд нь 1999 онд Честер Беннингтон нь гоцлол дуучнаар элссэн.

Шинода мөн Machine Shop Records-ыг үүсгэн байгуулсан. Хөгжмөөс гадна Шинода нь авъяаслаг уран бүтээлч, график дизайнер юм. Тэрээр хэд хэдэн бүтээл гаргасан ба зарим нь Japanese American National Museum-д байршиж байгаа.

2018 онд Шинода өөрийн анхны бие даасан цомог болох "Post Traumatic" цомгоо гаргасан бөгөөд энэ цомог нь Линкин Парк хамтлагийн гишүүн Беннингтоныг нас барсны дараах түүний мэдрэмжийн тухай 18 дуунаас бүрдсэн.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Шинода нь 1977 оны 2 сарын 11 нд Калифорни мужийн Панорама хотод төрж Калифорни мужийн Агоура Хиллс-д өссөн. Түүний эцэг нь Япон гаралтай Америк хүн бөгөөд Жейсон нэртэй эрэгтэй дүүтэй. Шинодагийн ээж нь түүнийг 6 настай байхад төгөлдөр хуурны хичээлд бүртгүүлж 13 насандаа тэрээр жазз, блюз, хип-хоп зэрэг хөгжим тоглохыг хүсэн цаашаагаа сурчээ. Дараа нь тэрээр дунд болон ахлах ангидаа гитар болон реп маягийн дууг нэмэн сурсан.

Шинода нь Линкин Парк хамтлагийн гишүүд болох Брад Делсон, Род Боурдон нартай цуг Агоура ахлах сургуульд сурч байсан. Сургуулиа төгссөний дараа Шинода Пасадена хотын урлагийн коллежид график дизайнер болон дүрслэх урлагийн мэргэжлээр элсэн орсон. Коллежид байхдаа тэрээр Жое Хантай танилцсан.

1998 онд Шинода нь Дүрслэх урлагийн бакалаврын зэрэгтэй төгсөж график дизайнерын ажилд орсон.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Майк Шинода нь 3-р үеийн Япон гаралтай Америк хүн (sansei) бөгөөд түүний өвөө болон авга эгч нь хоёулаа дэлхийн хоёрдугаар дайны үед Япон-Америкийн хорих лагерьт хоригдож байжээ.

Шинода 2003 онд зохиолч Анна Хиллингертэй хуримаа хийсэн ба хосууд өдгөө 3 хүүхэдтэй юм.