Малмогийн Их Сургууль
Малмогийн Их Сургууль (Malmö University) нь Шведийн Малмө хотод байрладаг төрийн өмчит их сургууль юм. 24,000 гаруй оюутан, 1,600 орчим (академик болон захиргааны) ажилтантай тус сургууль нь Шведийн хэмжээнд ес дэх хамгийн том дээд боловсролын байгууллага юм.
Дэлхийн 240 гаруй их сургуультай оюутан солилцооны гэрээтэй бөгөөд нийт оюутнуудын гуравны нэг орчим нь олон улсын гаралтай. Малмогийн Их Сургууль нь боловсролын хүрээнд дараах чиглэлүүдэд түлхүү анхаардаг: • шилжилт хөдөлгөөн • олон улсын харилцаа • улс төр судлал • тогтвортой хөгжил • хот судлал • шинэ медиа болон технологи
Сургалтын хөтөлбөрүүдэд дадлага, төслийн ажил зэрэг практик элементүүд багтсан байдаг бөгөөд гаднын түнш байгууллагуудтай нягт хамтран ажилладаг.
Их сургууль нь хотын төвд орших Universitetsholmen дүүрэгт байрладаг ба Малмө хотыг аж үйлдвэрийн төвөөс боловсролын хот болгон хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Кампусын томоохон хэсэг нь 1980-аад оны дунд үе хүртэл Kockums нэртэй усан онгоцны үйлдвэрт харьяалагдаж байсан газар дээр баригдсан. Энэ газар нь тухайн үед Малмөгийн тэнгисийн аж үйлдвэрийн гол хэсэг байв.
Тус байгууллага нь 1998 онд дээд сургууль хэлбэрээр байгуулагдсан бөгөөд 2018 оны 1-р сарын 1-нд Шведийн дээд боловсрол, шинжлэх ухааны сайдын шийдвэрээр бүрэн хэмжээний их сургууль хэмээн тунхаглагдсан.
Эх сурвалж: https://en.m.wikipedia.org/wiki/Malmö_University