Малын идсэн өвсний хэмжээг тогтоох
МААЭШХ болон ХААИС-ийн эрдэмтдийн 40 гаруй жилийн судалгаагаар таван хошуу малын нэг хоногт бэлчээрээс идэх өвсний хэмжээг судалж, улирлаар харилцан адилгүй хэмжээтэй иддэг болохыг тогтоосон байдаг. Малын бэлчээрээс идэх өвсний хэмжээ малын төрөл болон улирлын байдлаас шалтгаалан харилцан адилгүй байсан бөгөөд түүнийг нормчилсон үзүүлэлтэд оруулахад нэг хонин толгойн хоногт идэх өвсний хэмжээ хамгийн олон давтамжтай, иж бүрэн байдалтай судлагдсан байлаа. Тиймээс бэлчээрийг зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд ургамлан нөмрөгт учруулсан хохирлыг тооцоход судалгаагаар тогтоосон нэг хонин толгойн хоногт идэх өвсний хэмжээг нормчилно.
Үүнтэй уялдан нийт малын бэлчээрээс идсэн өвсний хэмжээг тогтоохдоо тухайн бэлчээрээс идсэн нийт малын тоог хонин толгойд шилжүүлэх шаардлагатай бөгөөд үүнийг ГЗБГЗЗГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/187 тоот тушаалаар баталсан “Газрын төлбөр ногдуулах аргачилсан заавар”-т зааснаар шилжүүлнэ.
| Ажилбарууд | Тооцоололд ашиглах үзүүлэлтүүд | Тооцоололд ашиглах итгэлцүүр |
|---|---|---|
| Тухайн бэлчээрээс идсэн нийт малыг хонин толгойд шилжүүлэх | 1 адуу = 6 хонин толгой; 1 үхэр = 6 хонин толгой;
1 тэмээ = 5 хонин толгой; 1 хонь = 1 хонин толгой; 1 ямаа = 0.9 хонин толгой | |
| Нэг хонин толгойн нэг хоногт бэлчээрээс идэх өвсний нормчилсон хэмжээ | Зун - 2.3 кг/хоног; Намар - 2.1 кг/хоног;
Өвөл - 1.3 кг/хоног; Хавар - 1.8 кг/хоног |
Тухайн бэлчээрээс идсэн нийт малыг хонин толгойд шилжүүлэх тооцоололд ашиглах итгэлцүүр-Nt тэмдэглэнэ.
Нэг хонин толгойн нэг хоногт бэлчээрээс идэх өвсний нормчилсон хэмжээд ашиглах итгэлцүүр-Qа тэмдэглэнэ.