Jump to content

Мандал Даатгал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мандал Даатгал ХК
Компанийн төрөлХувьцаат компани
Аж үйлдвэрийн салбарДаатгал
Байгуулагдсан2011 он
Үүсгэн байгуулагчӨлзийбаярын Ганзориг
Удирдах хүмүүс
Гүйцэтгэх захирал Б.Энхтүвшин
ҮйлчилгээИргэд болон байгууллагуудад зориулсан ердийн даатгалын үйлчилгээ
Вэб сайтhttps://www.mandal.mn/

Мандал Даатгал ХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан, Монгол Улсын хамгийн том даатгалын компани ба даатгал, хөрөнгийн зах зээлийн хамгийн том групп компани болох "Мандал Санхүүгийн Нэгдэл" ХХК-ийн охин компани юм. [1]

2011 онд Канадын хөрөнгө оруулалттай Mongolia Growth Group компанитай хамтран, АНУ болон Канадын хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгон Мандал даатгал ХХК үүсгэн байгуулагдсан. Тус компани нь Монгол Улсын даатгалын салбарт банкны зуучлал, хувийн эрүүл мэндийн даатгал зэрэг бүтээгдэхүүнийг анхлан нэвтрүүлсэн байна. 2016 онд санхүүгийн голлох үзүүлэлтүүдээрээ даатгалын салбарын ТОП 3 компанийн эгнээнд элссэн.[2]

Мандал Даатгал нь 2018 онд IPO хийж, Монгол Улсын даатгалын салбарын анхны нээлттэй компани болсон ба IPO-с хойш компанийн зах зээлийн үнэлгээ 57.8%-иар, нийт хөрөнгө 203.8%-иар тус тус өсөж, ТОП-20 индексийн багцад багтсан цорын ганц даатгалын компани болсон байна.[3]

2020 онд Мандал Даатгал нь олон улсын үнэлгээний AM Best агентлагаас санхүүгийн чадавх болон зээлжих зэрэглэлийн үнэлгээ авсан анхны монгол компани болсон. AM Best агентлаг нь Мандал Даатгал ХК-ийн ерөнхий санхүүгийн чадавхыг “B”, урт хугацааны зээлжих зэрэглэлийг “BB+” гэж тус тус үнэлсэн бөгөөд цаашдын төлвийг “Тогтвортой” хэмээн үзжээ. Энэхүү зэрэглэлийг гаргахдаа компанийг олон талаас нь судалж, санхүүгийн үзүүлэлтүүд болон өмнөх хугацааны гүйцэтгэлийг “Strong” буюу “Хүчтэй” хэмээн тодорхойлсон байна.[4]

2025 оны байдлаар Мандал Даатгал нь нийт хөрөнгийн хэмжээгээр нэгдүгээрт бичигдэж Монгол Улсын даатгалын салбарын 17.8%-ийг дангаараа бүрдүүлж байна. Мөн нийт өөрийн хөрөнгө, нийт мөнгөн хөрөнгө зэрэг нөхөн төлбөрийн чадвар, санхүүгийн тогтвортой байдлыг тодорхойлох үзүүлэлтүүдээрээ салбартаа нэгдүгээрт бичигдэж байна[5]

Мандал Даатгал ХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрлөөр иргэд болон байгууллагад зориулсан даатгалын үйлчилгээ үзүүлдэг. Тодруулбал:[6]

  • Иргэдэд зориулсан автомашин, гадаад болон дотоод аялал, гэнэтийн осол, хүүхдийн гэнэтийн ослын даатгал;[7]
  • Байгууллагад зориулсан Жаргалан хувийн эрүүл мэндийн даатгал, олон улсын хувийн эрүүл мэндийн даатгал, эд хөрөнгө, хариуцлага, хүнд машин механизмын даатгал зэрэг цогц эрсдэлийн удирдлага бүхий даатгалын үйлчилгээ.[8]

Нийгмийн хариуцлага

[засварлах | кодоор засварлах]

Мандал Эрсдэлийн Форум

[засварлах | кодоор засварлах]

Мандал Даатгал нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2010 жил бүр “Мандал Эрсдэлийн Форум” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь улсад тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж бодит шийдлийг эрэлхийлж төр, хувийн хэвшил, иргэний зүгээс эрсдэлийг удирдахад хувь нэмэр оруулсаар ирсэн.[9]

Түүнчлэн 2022 оноос эхлэн эрсдэлтэй нөхцөл байдалд өөрийн амь насаа үл хайрлан хүний амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг аварсан хүмүүс, мэргэжилтэн, байгууллагыг онцлон “Эрсдэлийн Баатар”-аар шалгаруулдаг болсон байна.[10]

2023 онд уг форумыг Монгол Улсын Шадар сайдын ажлын албатай хамтран Төрийн ордны "Их танхим"-д "Эрсдэл ба Стандарт" сэдвийн хүрээнд[permanent dead link] зохион байгуулжээ. [11]

Мандал Эрсдэлийн Сургууль

[засварлах | кодоор засварлах]

2021 оноос эхлэн Мандал Даатгал нь бага насны хүүхдүүдэд эрсдэлийн боловсролыг хүртээмжтэй болгох зорилгоор “Мандал Эрсдэлийн Сургууль” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд 2-12 насны хүүхдүүдийн хөгжлийн онцлогт тохирсон эрсдэлийн боловсрол олгох 20 цуврал видео хичээл үнэгүй хүргэж байна. Өдгөө 35,000 гаруй хүүхдэд эрсдэлийн боловсрол олгоод байна.[12]

eDoctor - Эрүүл мэндийн цогц платформ

[засварлах | кодоор засварлах]

eDoctor нь Монголын хамгийн анхны эрүүл мэндийн цогц платформ юм. Улс орны хувьд ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож хэрхэн өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зэрэг мэдлэгийг олгох нь нэн чухал асуудал байдаг. Үүний хэрэгцээ шаардлагад үндэслэн Мандал Даатгал нь бүх насныханд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох цогц платформыг нэвтрүүлсэн билээ. Тус платформ нь 15 гаруй төрлийн үйлчилгээ бүхий мэргэжлийн эмч нарын бэлтгэсэн 250 гаруй өвчний дэлгэрэнгүй мэдээлэл, 100 гаруй зөвлөмж нийтлэл, эмчтэй онлайн асуумж ба зөвлөмж, эрүүл мэндийн тооцоолуур, эмнэлэг хайх зэрэг олон зүйлийг нэг дор багтаасан өргөн мэдээллийн сантай.[13]

50 хүний амь нас аврах төсөл

[засварлах | кодоор засварлах]

2023 оноос эхлэн Мандал Даатгал нь нийгмийн хариуцлагын хүрээнд “50 хүний амь аврах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд дараах 2 ажлыг амжилттай хийж гүйцэтгэж байна.[14]

Алтеплаза төсөл

Улсын Гуравдугаар Төв эмнэлэгтэй хамтран, тус эмнэлэгт 50 тун алтеплазагийн хөрөнгө оруулалт хийсэн. Алтеплаза нь хурц шигдээс, харвалтын үед анхны шинж тэмдэг илэрснээс хойш алтан цаг буюу 2–4 цагийн дотор хийгдэх өндөр түвшний эмчилгээ юм. Шигдээс болсноос хойш хугацаа алдалгүй эмнэлгийн тусламж авч, протокол, удирдамжийн дагуу эмчилгээг хийвэл амь нас 100% аврагдаж, харвалтаас үүдэх хөдөлмөрийн чадвар алдалт, саа саажилт багасна. Хэдий хүний амь насыг богино хугацаанд аврах шийдэлтэй тун ч гэлээ, нэг алтеплаза тунгийн үнэ өртөг нь өндөр учраас улсын хэмжээнд хүрэлцэхгүй, нөөц хангалтгүй байдаг. Иймд “Мандал Даатгал” ХХК хэрэгцээг нь нэмэх, нэн яаралтай тулгамдсан үед хүний амь аврах боломжтой энэхүү эмээс 50 тунг захиалан Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт хүлээлгэн өгсөн.[15]

Голын эргийн камер

“Нийслэлийн Онцгой Байдлын Ерөнхий Газар”-тай хамтран үер усны ослыг бууруулах зорилгоор 2022 онд Туул голын эрэг дагуу хамгийн их хүн цуглардаг хоёр байршлыг сонгон үер усны аюулыг мэдээлэх 5 цахамыг байгуулсан. Тус цахамуудад 200 метрийн радиуст татаж харагдах хяналтын камер байршуулж, тухайн цахмаас гол дагуух иргэдэд анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг дуут дохио ашиглан хүргэх ажлыг хэрэгжүүлсэн. Улаанбаатар хотын хувьд Туул голыг дагасан үер усны эрсдэлтэй бүсэд оршдог тул Нийслэлийн ОБЕГ-аас “Зөвт эргүүл” ажиллуулах, “Анхаарахад илүүдэхгүй” нөлөөллийн аяныг тус цахамтай уялдуулан хэрэгжүүлснээр өнгөрсөн жилүүдэд үер усны ослоос үүдэн амь эрсдэх тохиолдол 3.5 дахин буурч, цахам байрласан цэгт ослын тохиолдол бүртгэгдээгүй зэрэг үр дүн гарсан байна.[16]

  1. "Mandal Financial Group". Mandal Financial Group. Татаж авсан: 2026-03-14.
  2. "Мандал даатгал ХК хувьцаа эзэмшигчдийн хурал амжилттай болж өндөрлөлөө". Apex Capital. 2026-01-19. Татаж авсан: 2026-03-14.
  3. "Мандал Даатгал ХК-ийн зах зээлийн үнэлгээ IPO хийснээс хойш 203.8% өслөө". lemonpress.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2026-03-14.
  4. "AM Best Withdraws Credit Ratings of Mandal Daatgal JSC". news.ambest.com. Татаж авсан: 2026-03-14.
  5. "Mongolia's Insurance Sector Highlights". MONTSAME News Agency (Англи хэлээр). Татаж авсан: 2026-03-14.
  6. "Даатгалын мэдээлэл". www.mandal.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2026-03-14.
  7. "Даатгалын мэдээлэл". www.mandal.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2026-03-14.
  8. "Байгууллагын даатгалын мэдээлэл". www.mandal.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2026-03-14.
  9. СУРТАЛЧИЛГАА (2022-10-03). "Монголын хамгийн том эрсдэлийн форум 13 дахь жилдээ". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2026-03-14.
  10. СУРТАЛЧИЛГАА (2022-10-12). "Эрсдэлийн БААТРУУД ба 50 хүний амь аврах төсөл". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2026-03-14.
  11. ""ЭРСДЭЛИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА | Төрийн худалдан авах ажиллагааны газар". spa.gov.mn. Эх хувилбараас архивласан: 2026-01-24. Татаж авсан: 2026-03-14.
  12. "Мэдээ". www.mandal.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2026-03-14.
  13. "Бидний тухай". Цахим эмч (Америк-англи хэлээр). Татаж авсан: 2026-03-14.
  14. СУРТАЛЧИЛГАА (2022-10-12). "Эрсдэлийн БААТРУУД ба 50 хүний амь аврах төсөл". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2026-03-14.
  15. СУРТАЛЧИЛГАА (2022-10-12). "Эрсдэлийн БААТРУУД ба 50 хүний амь аврах төсөл". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2026-03-14.
  16. https://www.facebook.com/ubn.mgl (2023-07-22). "Туул голын эрэг дагуу 360 градус эргэдэг хяналтын камер байршуулжээ". Улаанбаатар ньюс. Татаж авсан: 2026-03-14. {{cite web}}: |last= has generic name (help); External link in |last= (help)