Jump to content

Манжийн Хөвөөт шар хошуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Манжийн Хөвөөт шар хошууны туг

Манжийн Хөвөөт шар хошуу (манж: ᡴᡠᠪᡠᡥᡝ ᠰᡠᠸᠠᠶᠠᠨ ᡤᡡᠰᠠ; галиг: kubuhe suwayan gūsa; хятадаар: 鑲黃旗; пиньинь: Xiāng Huáng Qí) хэмээх нь Манжийн Чин гүрний цэрэг, засаг захиргаа, нийгмийн гол хүч болж байсан найман хошууны нэг бүрэлдэхүүн юм. Манжийн анхны хаан Нурхачи баатар 1615 онд өөрийн захиргааны шар, цагаан, улаан, хөх өнгөт дөрвөн хошуу цэргийн хүчээ найм болгож хуваахдаа шар, цагаан, хөх тугийг улаан өнгийн хөвөөтэй болгоод, улаан тугийг цагаан хөвөөтэй болгосон. Тэдгээр найман хошуу тус бүрдээ туг хиураар ялгарч, дээд доод зэрэгд хуваагдаж байсны Шулуун шар, Хөвөөт шар, Шулуун цагаан гэх гурван хошууг манжийн эзэн хаад шууд захирч, бусад таван хошууг доод зэрэглэлд тооцон тус бүрийг хааны удмын вангууд захирч байсан.

Нурхач, Дээд эрдэмт хоёр хааны үед эзэн хаанд зөвхөн хоёр шар хошуу захирагдаж байснаа, Эеэр засагч хааны үеэс эхлээд Доргоны захиргаанд байсан шулуун цагаан хошууг хааны мэдэлд шилжүүлж, эзэн хаадын аюулгүй байдлыг баталгаажуулжээ.

Бүтэц бүрэлдэхүүн

[засварлах | кодоор засварлах]

Дайчин гүрний бүгд хуульд зааснаар цэргийн хамгийн доод нэгжийг ᠨᡳᡵᡠ (niru) буюу сум гэнэ. Сумыг ᠨᡳᡵᡠ ᠵᠠᠩᡤᡳᠨ niru janggin сумын занги тушаалтан захирч, ойролцоогоор 300 хүртлэх тооны цэрэг, тэдний ар гэр харъяалагдна. Анх Нурхач хааны үед 5 сум нийлж нэг залан болно. 5 залан нийлж 1 хошуу цэрэг (3000 цэрэг) болж байсан ч, Чин гүрний дунд үеэс эхлэн 15 сум нэгдэж 1 залан (4500 цэрэг) болно. 4 залан нийлж 1 хошуу (18000 цэрэг) болж байв.

Тус хошуу нь Чин гүрний сүүл үед 84 сум, 2 хондого суманд нийт 130,000 хүн байсны 26000 нь эр цэрэг байв. "Гуаньшү хуйдянь шили" (光绪会典事例) хэмээх бичигт хөвөөт шар хошууны 86 сумыг угсаа гарлаар нь дараах байдлаар задлан дурджээ. Үүнд: хааны угсаа нэгэн сум, Гиоро дөрвөн сум, шинэ манж дөрвөн сум, монгол есөн сум, орос нэг сум, манж сум жаран тав хэмээжээ. Тус хошуунд манжийн хааны хатад татвар эмс, тэдний гэр бүл, хан хөвгүүд, гүнж зэрэг Манжийн хаанд ойр дотно хүмүүс тус хошуунд харъяалагдаж байсан.

Хөвөөт шар хошууны алдар цуут хүмүүс

[засварлах | кодоор засварлах]

Холбоотой хуудас

[засварлах | кодоор засварлах]