Манжийн Шулуун шар хошуу

Шулуун шар хошууны туг

Манжийн Шулуун шар хошуу (манжаар: ᡤᡠᠯᡠ ᡧᡠᠸᠠᠶᠠᠨ ᡤᡡᠰᠠ; галиг:gulu suwayan gūsa; хятадаар: 正黃旗; пиньинь: Zhèng Huáng Qí) бол Манж Дайчин гүрний цэрэг болон төр нийгмийг хөдөлгөх гол хүч байсан найман хошууны нэг юм. 1601 онд Нурхач баатар өөрийн харъяаны зүрчид, хятад цэргийг шар, улаан, хөх, цагаан өнгөт дөрвөн туг бүхий хошууг зохион байгуулжээ. Улмаар Нурхач баатар бүх зүрчидийг эзлээд, нэмж хятад иргэд олноор дагаж орж байсан учраас 1615 оноос дөрвөн хошуунд шинэчлэлт хийхдээ дөрвөн өнгийн тугийг хөвөөлснөөр хөвөөт шар, хөвөөт улаан, хөвөөт цагаан, хөвөөт хөх гэх дөрвөн хошуудыг нэмж байгуулан, хөвөөгүй дан өнгөт тугт хошууг шулуун шар, шулуун улаан, шулуун цагаан, шулуун хөх хэмээх болсон нь түүхэнд Найман хошуу гэж алдаршсан. Шулуун шар хошуу нь манжийн эзэн хаанд шууд захирагдаж байсан дээд зэргийн гурван хошууны нэг юм.

Бүтэц[засварлах | кодоор засварлах]

Тус хошуу нь Бадаргуулт төр хааны үед нийт 92 сум, 2 хондого суманд 3 түм орчим цэрэг, 150,000 гаруй хүн ардтай болсон байв. Тэдгээр сум нь хааны угсааны 3 сум, гиоро овгийн 4 сум, шинэ манж 4 сум, монгол 8 сум 2 хондого сум, чосонь 2 сум, харь улсын иргэдийн 1 сум, манж 70 сум гэсэн бүрдэлтэй байв.

Алдар цуут хүмүүс[засварлах | кодоор засварлах]

Холбоотой хуудас[засварлах | кодоор засварлах]