Jump to content

Манжин (Органик хүнсний ногоо тариалах)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ургалтын хугацаа: 60—90 хоног

Хүйтэнд тэсвэрлэх чадвар : -3*С

Соёолох хэм: 7-30*С

Тохиромжтой хөрс : Шавранцар

Нарны гэрэл шаардах байдал : дунд зэрэг

Нягтрашил:

Ургамал хоорондын зай 3-5 см

Мөр хоорондын зай 20-30 см.

Хамт тариалах ногоо: лууван, вандуй, салат навч

Ургацын норм: 1 м² талбайгаас 20-30 кг

Аминзүйн онцлог: Хөрсний үржил шимийг их шаардаж ургадаг тул органик бордоогоор сайн бордож өргөн мөрөөр тариалах нь тохиромжтой.

Тарих арга норм: 1 м² талбайд 2,5-3 гр нормоор тооцож 2-3 см гүнд тариална.

Усалгаа: Шар манжинг тарьсны дараа 1 м² талбайд 30-40л, 7-хоног тутамд 1 м² д 10-12 л ус орохоор тооцох буюу 20-25 л хүртэл усалгааг ихэсгээд хураалтаас 20 иод хоногийн өмнө усалгааг зогсооно.Усалгааны дундаж нормыг орчны хуурайшилтаас шалтгаалж 1 м² талбайд 20-25 литрээр төлөвлөх нь зүйтэй.

Бордоо: 1 м² талбай хөрсөнд 3-5 кг хөх бууц буюу органик бордоо, булцуу хэлбэржилтийг зөв байлгахын тулд элс 2 хувин элс хийнэ.

Арчилгаа: Үрээр шууд ургуулж буй үед 1-2 жинхэнэ навчтай болмогц 5 см хүртэлх гүнд боловсруулалт хийж хог ургамал устгаж нийт ургалтын хугацаанд 6 с доошгүй удаа хөрс сийрүүлэлт хийнэ.

Жич: Наран хуримтлал бүхий хүлэмж болон өвлийн хүлэмж ашиглаж байгаа хувь хүн аж ахуйн нэгжүүд үрслэгээг 3 р сарын сүүлээр хүлэмжинд дээрх 1м² үрийн нормоор үрслэгээнд тариалаад 5 р сарын сүүлээр ил талбайд шилжүүлэх төлөвлөлтийг хийж эрт ургац авна. Манжин маш хурдан томордог тул хөрсийг сайтар бүрхэж хог ургамал ургах зай бараг гаргадаггүй.

Ургац хураалт: Суулгаснаас хойш 2 сарын дараа ургац хураана.