Манжуурт хийсэн Зөвлөлтийн цэргийн ажиллагаа

Манжуурт хийсэн Зөвлөлтийн цэргийн ажиллагаа (1945)
Хамаарах дайн: Дэлхийн хоёрдугаар дайн буюу Зөвлөлт-Японы дайн (1945)
Зөвлөлтийн цэргийн Манжуурт хийсэн ажиллагаа
Зөвлөлтийн зүүн хойд Ази дахь давшилт, 1945 оны 8 сар.
Огноо 1945 оны 8 дугаар сарын 09-20
Байрлал Манжуур/Манж-Го,
Өвөр Монгол/Мэнзян,
Зүүн Хойд Хятад,
Умард Солонгос
Үр дагавар ЗХУ-ын ялалт.
Япон бууж өгсөн.
Манжуурыг чөлөөлсөн.
Манжго улс үгүй болсон.
Газар нутгийн
өөрчлөлт
ЗХУ Сахалин арлын өмнөд ба Курилийн арлуудыг эзлэн авснаар газар нутгийн маргаан одоо ч үргэлжилж байна
Байлдагч талууд
Sowjetunion 1923Зөвлөлт Холбоот Улс Зөвлөлт Холбоот Улс
Бүгд Найрамдах Монгол Ард Улс 1949Бүгд Найрамдах Монгол Ард Улс БНМАУ
Японы эзэнт гүрэнЯпоны эзэнт гүрэн Япон
Манж-Го
 Мэнжян
(Өвөр Монгол)
Удирдагчид
Sowjetunion 1923Зөвлөлт Холбоот Улс Александр Василевский

Sowjetunion 1923Зөвлөлт Холбоот Улс Родион Малиновский
Sowjetunion 1923Зөвлөлт Холбоот Улс Кирилл Мерецков
Sowjetunion 1923Зөвлөлт Холбоот Улс Максим Пуркаев
Sowjetunion 1923Зөвлөлт Холбоот Улс Иван Юмашев
Sowjetunion 1923Зөвлөлт Холбоот Улс Неон Антонов
Бүгд Найрамдах Монгол Ард Улс 1949Бүгд Найрамдах Монгол Ард Улс Хорлоогийн Чойбалсан

Японы эзэнт гүрэнЯпоны эзэнт гүрэн Ямада Отозо
Пү-И
Цэргийн хүч
:
1,685,500 цэрэг[1]
26,137 их буу
1,852 гаубиц
5,556 танк, өөрөө явагч их буу
5,368 нисэх онгоц
БНМАУ:
16,000-22,000 цэрэг
Япон:
1,217,000 цэрэг
5,360 их буу
1,155 танк
1,800 нисэх онгоц
1,215 хуягт машин[2]
Манжго:
200,000 цэрэг[3]
Өвөр Монгол:
10,000 цэрэг
Хохирол
9,726 алагдаж шархадсан
сураггүй алга болсон WIA[1]
83,737 алагдсан
640,276 олзлогдсон

Манжуурт хийсэн Зөвлөлтийн цэргийн ажиллагаа буюу Зөвлөлтийн нэрлэж байснаар Манжуурын стратегийн давшилтын ажиллагаа ([Манчжурская стратегическая наступательная операция] Error: {{Lang}}: text has italic markup (help)) 1945 оны 8-р сарын 9-нд эхэлсэн, Зөвлөлт Холбоот Улс Японы тоглоомын улсын эзлэн авч хяналтаа тогтоон байгуулсан Манж-Гогийн нутаг руу цөмрөн орсон, 1945 оны Зөвлөлт Японы дайны хамгийн том ажиллагаа бөгөөд ийнхүү Зөвлөлт Холбоот Улс болон Японы эзэнт гүрний хооронд 4 жил гаруй хадгалагдсан намжмал байдал эвдэгдсэн билээ. Зөвлөлтийн арми Мэнзян (Өвөр Монгол), хойд Солонгосын нутгийг чөлөөлсөн. Гэтэл өрнөдийн орнууд "булаан эзлэлт", "түрэмгийлэл" хэмээн Япон, Хятад, Тайваний (Гоминданы Хятад) талыг аялдан дагаж улс төрийн зорилгын үүднээс бичиж байна. Угтаа бол 1945 оны 2-р сард Ялтад болсон 3 гүрний хэлэлцээрээр Зөвлөлт Холбоот Улсын хүлээсэн үүрэг байсан аж. Японы Квантуны арми эгшин зуурт ялагдсан энэхүү явдал нь Япон улс бууж өгөн Дэлхийн хоёрдугаар дайн өндөрлөхөд чухал нөлөө үзүүлсэн бөгөөд Япончууд Оросуудыг Манжуур болон өмнөд Сахалиныг түргэн хугацаанд эзлэн авсан тул өөрсдийн нь гол нутгийг эзлэх чадалтай гэж ухамсарласан хэрэг гэж үзэж болно.[2][4][5][6][7][8][9][10]

1983 онд Америкийн армийн түүхч Дэвид Гланц судалгааны ажлаа "Наймдугаар сарын шуурга ажиллагаа" гэж гарчигласнаас хойш уг ажиллагааг заримдаа тийнхүү нэрлэх нь бий.[2] 1945 оны 8-р сарын 9-нд ЗХУ, 8-р сарын 10-нд БНМАУ Японд дайн зарласнаар “Чөлөөлөх дайн” эхэлсэн түүхтэй. Тухайн үед Японы хуурай замын цэргийн бүлэглэлийн томоохон хүч болох Квантуны Арми Манжуур, Хойт Солонгос, Өмнөд Сахалин, Курилийн арлуудад төвлөрч байсан. Энэ хүч 1945 оны 8-р сар гэхэд бие бүрэлдэхүүний хувьд Японы 1,3 сая буюу , Манжго улсын 200 мянган цэрэг офицер, 1215 танктай, 6640 их буу, миномёттой, 1907 нисэх онгоцтой, далайн 25 хөлөг онгоцтой байв. Зөвхөн хүний тоогоор аваад үзэхэд Японы дивизийн бие бүрэлдэхүүн дундажаар 18.0 мянган хүнтэй байхад Зөвлөлтийн дивиз 10.0 мянгаас хэтрэхгүй байжээ. Чөлөөлөх дайн эхлэхээс өмнө ЗХУ Алс Дорнод дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж, нэгтгэснээр цэргийн стратегийг тухайн үед зөв зохион байгуулж чадсан юм. Зөвлөлт Монголын цэргийн дээд командлал хүчтэй цохилт хийх цэргийн томоохон бүлэглэлийг бүрдүүлэх ажлыг тав, зургаа, долдугаар сард зохион байгуулж, Баруун фронтоос буюу Дорнод Прусс,Чехословак,Польш, Австри,Унгараас 6,16,35,39,53-р армиуд зэрэг Дорнод Европын фронтод байлдаж байсан туршлагатай бүлэглэл, нэгтгэлүүдийг Алс Дорнод руу төмөр замаар 9-12 мянган км зайд асар их олон тооны хүн, зэвсэг, техникийг шилжүүлэн байрлуулжээ. Үүний үр дүнд ЗХУ-ын Алс Дорнод дахь цэргийн бүлэглэл дайн эхлэх үед бие бүрэлдэхүүний хувьд 1.7 сая илүү хүнтэй, 5250 танк, 29835 их буу, миномёттой, 5171 байлдааны нисэх онгоцтой, 93 далайн хөлөгтэй болсноороо Зөвлөлтийн цэрэг Японы цэргээс давамгайлж, стратегийн давших операцийг явуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Үндсэн цохилтын чиглэлүүдэд хүч хэрэгслийнхээ 70-90 хувийг төвлөрүүлж, бие бүрэлдэхүүнээ 1.5-1.7 дахин, их буугаа 4-4.5, танк 5-8, нисэх онгоцоо 2.6 дахин нэмэгдүүлсэн нь Японы армийг бут цохих цэргийн томоохон тактик байсан юм.

Цэргийн байлдааны стратегийн ажиллагаа нь Европ, Азийг дамнуулан тив хооронд хийсэн стратегийн агуу маневр байснаараа цэргийн урлагийн түүхэнд алтан хуудас болон үлдсэн гэж мэргэжлийнхэн үзэж байна. Манжуурын стратегийн давших операцид шийдвэрлэх үүргийг Өвөр Байгалийн фронт, түүн дотроо 6 дугаар гвардын танкийн арми голлох үүргийг гүйцэтгэсэн гэж цэргийн урлагийн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Цэргийн шилжүүлэн бүлэглэлтээр Европоос Алс Дорнодод бүр тодруулбал Прагаас БНМАУ-ын зүүн хилд маневрлуулсан 6 дугаар гвардын танкийн арми бол Румын, Унгар, Австри, Чехословак зэрэг улс орны уулархаг ойт болон намгархаг тал нутагт байлдааны ажиллагааг амжилттай явуулж байсан туршлагатай арми бөгөөд Өвөр Байгалийн фронтын стратегийн давшилтын үндсэн чиглэлд 1000 шахам км гүнд маневрлан байлдааны ажиллагаа явуулснаараа цэргийн урлагийн түүхийн алтан хуудаснаа алдар гавьяагаа үлдээсэн домогт нэгдэл юм. Зөвлөлтийн цэргийн танкийн томоохон нэгдэл Их Хянганы уулархаг нурууг давсан нь түүхэнд тохиолдсон анхдагч үйл явдал байжээ. Ийнхүү 6 дугаар гвардын танкийн арми гурван өдрийн давшилтаар 450 гаруй км замыг туулахдаа Их Хянганы уулсыг даван түүнд тавьсан байлдааны үүргийг хоёр хоногийн өмнө биелүүлсэн байна. Энэхүү операцийн нэг онцлог нь 6 дугаар гвардын танкийн арми фронтын үндсэн хүчнээс салангид 300 орчим км-ийн алсад амжилттай ажиллагаа явуулсанд оршдог.

Монгол улсын оролцоо[засварлах | кодоор засварлах]

Зөвлөлт-Монголын эвсэл Японы эсрэг амиа алдагсдын мөргөлийн цамхаг

Герман дарагдсан ч Япон эсэргүүцэн байлдсаар байсан тул дайны галыг унтраах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, өөрийн орны аюулгүй байдлаа хангах, 1936 оны “харилцан туслалцах протокол” ёсоор Зөвлөлтөд туслах үүднээс 1945 оны 8 сарын 10-нд Японд дайн зарлав. Монголын 5, 6, 7, 8-р морьт дивиз, 7-р механикжуулсан хуягт бригад, танк, их буу, авто тээврийн болон холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз, химмйн инженерийн тусгай салбар, хилийн цэрэг, сайн дурын морьт отрядууд “Зөвлөлтийн өвөр Байгалийн фронт”-ын “өмнөд бүлэг”-т багтан орсон. Манай зэвсэгт хүчнийг Маршал Чойбалсан, дэслэгч генерал Лхагвасүрэн нар удирджээ.

1935-1945 онд монгол төрийн зүгээс батлан хамгаалалтад их анхаарч 80 мянган сайн дурын морьт цэргийг элсүүлж, Орос, Монголд энэ төрлийн мэргэжилтнийг олноор бэлдэж, Оросоос 100сая гаруй рублийн зэвсэг худалдан авчээ. Цэрэг стратегийн холбогдолтой Баянтүмэн- Тамсагбулагийн төмөр зам (380км), Улаанбаатар- Алтанбулаг чиглэлд засмал зам тавьж, цэргийн утсан холбоог бий болгож, цэргийн хувцас, морины хэрэгсэл бэлтгэх үлдвэр байгуулжээ.

1945 оны 8 сарын 9-нд Долоннуур- Жэхэгийн чиглэлд давших хүч хил давж дайсны эсэргүүцлийг няцаан Шеншингийн овоо, Шанага, Ар цагаан нуур, Янду сүм, Тасын овоог чөлөөлж 13-нд Далай нуурт хүрчээ. Тэндээс Цахарын 150км урт цөлийг туулж Долоннуурыг эзлээд (хилээс 450 км-т) цааш давшив. МАХЦ-ийн 5, 7-р дивиз Оросын цэргийн хамт 8 сарын 17-нд Фынин, 20-нд Саньчакоу, 21-нд Луньхуаг эзлэв.

МАХЦ-ийн 7, 8-р дивиз Орос цэргийн хамт 8:20-нд Жэхэг авав. Эндээс 8000 гаруй цэрэг, 9126 винтов, 123 пулемёт, 15 миномёт, 6 их буу, 3 танк, 300 машин, 42 агуулах олзолж Манжуур дахь Квантуны aрмийг умард Хятад дахь баазаас нь таслав. 6-р дивиз 8 сарын 21-нд Аньзятуныг эзлээд, Гуйбэйкоу орчим (хилээс 1010 км орчим) 5-р дивизтэй нийлэв. Цааш давшин Японы үлэмж хүч бөөгнөрсөн Миюньд 8 сарын 22-нд тулав.

8 сарын 9-нд Замын-Үүдээс Чуулалт хаалга зүг хөдөлсөн Монгол Орос цэргүүд Япон, Өвөрмонголын анги салбарыг устгаад цааш давшин Нянзан хотыг эзлээд 8 сарын 11-нд Баруун Сөнид, Вангийн хүрээг (хилээс 200 км) чөлөөлөв. Цааш давшин Завсар (8 сарын 13), Жанбэй (8 сарын 18) эзэлснээр Жанчхүүд тулав. Хилээс 560км-т орших Жанчхүүгийн даваа бол хойд талаас Чуулалт хаалга орох замыг халхалсан Японы гол түшиц байлаа. Тэрхүү “Давагдашгүй цайз” болсон бэхлэлтийг МАХЦ-ийн хурандаа Нянтайсүрэнгийн 7-р хуягт бригад, Зөвлөлтийн 27-р мотобуудлагын бригад 3 хоног ширүүн байлдсаны эцэст эвдэн 8 сарын 21-нд Чуулалт хаалга орчмыг чөлөөлжээ. Энэ дайнд 78 монгол хүн алагдаж улсаас 200 гаруй сая төгрөгийн хохирол гарчээ. Нийт 594 мянган япон цэрэг олзолсны 12318-г нь монголчууд олзолсон байна. Монголын зэвсэгт хүчин Бүгд Найрамдах Монгол Ард Улсад үндэс нэгт Өвөр Монголоо нэгтгэн авах далд зорилго тавин уг ажиллагаанд Зөвлөлтийн цэргийн давшилтын баруун жигүүрийг халхлан оролцоход монгол цэргүүдийг чөлөөлсөн нутаг дахь өвөр монголчууд талархан угтаж байсан хэдий ч Холбоотны удирдлагуудын тохиролцооноос үүдэн тэр хүсэл нь биелээгүй билээ.

Дэлхийн II дайны төгсгөл үеийн байлдаанд БНМАУ оролцсон нь дараахь зүйлтэй холбоотой. Дэлхийн II дайны явцад ЗХУ, түүний удирдагч Сталины нэр хүнд олон улсын тавцан дээр асар их өссөн юм. Тиймээс ч дайны дараа ЗХУ-ын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг нь Сталины хувьд амин чухал асуудал байв. Тэгээд ч Сталин 1945 оны 2 дугаар сард Японы эсрэг дайнд орох ЗХУ-ын болзлуудын нэгэнд “БНМАУ-ын статус-квог хэвээр хадгалах” гэсэн болзол тавьсан билээ. “Бүх асуудлыг гол гогцоо нь БНМАУ-ын газар зүйн байрлалд байсан юм” байна.

Түүнчлэн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Glantz, David M. & House, Jonathan (1995), When Titans Clashed: How the Red Army Stopped Hitler, Lawrence, Kansas: University Press of Kansas, ISBN 0-7006-0899-0, p. 300
  2. 2.0 2.1 2.2 LTC David M. Glantz, "August Storm: The Soviet 1945 Strategic Offensive in Manchuria". Leavenworth Papers No. 7, Combat Studies Institute, February 1983, Fort Leavenworth Kansas.
  3. Jowett, Rays of The Rising Sun, Pg. 36
  4. "Battlefield - Manchuria - The Forgotten Victory", Battlefield (documentary series), 2001, 98 minutes.
  5. Hayashi, S. (1955). Vol. XIII - Study of Strategic and Tactical peculiarities of Far Eastern Russia and Soviet Far East Forces. Japanese Special Studies on Manchuria. Tokyo, Military History Section, Headquarters, Army Forces Far East, US Army.
  6. Drea, E J. (1984). Missing Intentions : Japanese Intelligence and the Soviet Invasion of Manchuria, 1945. Military Affairs 48(2): 66-73.
  7. Robert Butow, Japan's Decision to Surrender, Stanford University Press, 1954 ISBN 978-0-8047-0460-1.
  8. Richard B. Frank, Downfall: The End of the Imperial Japanese Empire, Penguin, 2001 ISBN 978-0-14-100146-3.
  9. Robert James Maddox, Hiroshima in History: The Myths of Revisionism, University of Missouri Press, 2007 ISBN 978-0-8262-1732-5.
  10. Tsuyoshi Hasegawa, Racing the Enemy: Stalin, Truman, and the Surrender of Japan, Belknap Press, 2006 ISBN 0-674-01693-9.