Манж-Солонгосын хоёрдугаар дайн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Манж-солонгосын хоёрдугаар дайн — 1636-1637 оны заагт хоёр сар Чин улс манж цэрэг дайрч, Чусонь улсын солонгос цэрэг тосон байлдсан дайн байв.

Оршил[засварлах | edit source]

1627 оны анхны дайнаас хойш Чусонь улс манжийн эсрэг зан хэвээрээ байв. Худалдаа сайнгүй хэвээр, оргодлыг Чинд буцааж өгөөгүй ба Амбагай хаан Чин улсыг зарлан тунхаглахад Солонгос дургүйцэх шинжтэй байжээ. Манж Чингийн Ингулдай, Мапутай хоёр элчийг Ханьсонд хүйтэн хөндий угтсанд даруй буцан одов.

Солонгос хааны ордон дайнд бэлдэж Ингулдайд хүйтэн ханджээ.

Дэлгэрэнгүй[засварлах | edit source]

1636 онд Цин улсыг тунхаглах баяр ёслолд Солонгос төлөөлөгчөө ирүүлээгүйгээр шалтаглан Манжийн хааны удирдсан 140000 хүнтэй арми мөн оны сүүлээр Солонгост цөмрөн орж , Сөүлийг эзлэн Солонгоcын хааны хоргодож байсан Намхан гэдэг уулын цайзыг бүсэлжээ.Энэ нь Монголын хаан Лигдэнг ийн цэргийг дарсаны дараахан болсон хэрэг явдал ажээ.Баруун этгээдээсээ аюулгүй болсон Нурхачийг залгамжилсан Амбагай ийн шийдмэг хөдөлсөн ажээ. Ард түмний сайн дурын хөдөлгөөн өрнөж байгааг үл харгалзан хаан гэнэт бууж өгөв. 1637 онд байгуулагдсан шинэ гэрээгээр Солонгос Цин улсын түшмэг улс болж, Хятадтай харилцаагаа бүрмөсөн зогсоож, Хятадтай хийх байлдаанд хөлөг онгоц зэвсэг хэрэгсэл, хүн хүчний туслалцаа үзүүлэх үүрэг хүлээж жил бүр алт, мөнгө, цагаан будаа, торго хөвөн цаасан давуу, цаасны алба барих болжээ. Манжийн довтолгооны үр дүнд, японтой хийсэн дайны шарх нь гүйцэд эдгээгүй байсан Солонгос улс дахин дайны хөлд сүйрч, үгүйрэн хоосорч хөдөө аж ахуй гар үйлдвэр нь уналтанд оржээ. Солонгосын дундад зууны улс байгуулагдсанаас хойш, гадаадын түрэмгийлэл тухайлбал Кидан, Монгол, Япон, Манж нарын довтолгоонд өртөж, зарим нь Хятадын захиргаанд орж, тэдний эсрэг хийсэн олон зуун жилийн тэмцлийн явцад солонгос үндэстэн, солонгос хэл, соёл бүрэлдсэн байна.

Дайн[засварлах | edit source]

1636 оны өвөл Амбагай хаан манж, монгол, хятад нийлсэн 12 түмэн цэргийг өөрийн биеэр авч Солонгос руу мордов. Бэгма цайзад бэхэлсэн Им Гёнъобын удирдсан цэрэгтэй тулалгүй шууд нийслэл Ханьсон руу довтлогосонд солонгосын түүхэн уламжлал ёсоор Иньжу ван Канхуа арал руу дутаасан.

Арал дэр Намхань уулын цайзад бүгсэн ч Чингийн цэрэг даруй ирж бүслэн Доргон нэг өдрийн дотор арлыг эзэлж ванг, хоёр агийн хамт баривчилсан.

Хятадаас Мин улс тусламж илгээсэн боловч далайн шуурганд өртжээ.

Иньжу ван дайтахыг дэмжсэн гурван сайдыг ялтан болгон манжид тушааж, дараах нөхцлөөр найрамдсан:

  1. Солонгос Чин улсыг хүлээн зөвшөөрнө
  2. Солонгос Мин улстай тогтсон уламжлалтай харилцаагаа тасална
  3. Солонгос Иньжу вангийн 1, 2-р агийг, эсрэгүүцсэн сайд нарын хүүхэд, дүүгийн хамт өгнө
  4. Солонгос Мин улсад өгдөг албаа Чин улсад өгнө
  5. Солонгос Мин улсын эсрэг Чин улсад хавсран байлдана
  6. Солонгос манж цэргийн буцах хөлөг онгоцыг гаргана
  7. Солонгос-манжийн сайд нар худ ураг тогтооно
  8. Солонгост цайз барихыг зөвшөөрөхгүй
  9. Солонгос 1639 оноос хойш алба төлөх болно.

Амбагай Хан мөрний адгийн Самжоньдуд асар барин буусан бөгөөд Иньжу ван ирж олон дахин сөгджээ.

Дараах явдал[засварлах | edit source]

Иньжу ван Дээд эрдэмт хаан сөгдөн мөргөх

Чусоний хил дээр байсан Им Гёнъоб жанжин нийслэл рүү ирж зоригтой байлдсан байна. Чусоний умард болон дундад нутаг дайнд нэрвэгдэж, монгол цэргүүд зарим хотыг түйвээжээ. Олон солонгос эмэгтэй Чингийн цэрэг хүчиндүүлсэн гэнэ.

Амбагай хаан Солонгост манж хаанд зориулсан хөшөө босгохыг зарлигдсанаар 1639 онд Самжоньдуд хөшөө босчээ.

Солонгост манж хоёр дугаар удаа довтолсоны дараа Солонгосын Чусонь аргагүйн эрхэнд хааны ургийн хэдэн гүнжийг Чингийн төр баригч Доргонд өгч байсан. Түүний нэг нь 1650 онд хуримласан Ишүнь гүнж байв.

Мингийн төр мөхсөний дараа ч Солонгост Минг санагалзах, зэрлэг Чингээс илүүтэй Мингийн залгамжлагч нь Солонгос гэж үзэх хандлага байсан.

Мүгдэнд долоон жил байсан Хюжун ван Иньжугийн дараа 1649 онд Чусоний эзэн болж Оростой байлдахад манжид тусалж цэрэг илгээж байв.

1639-1894 онд Солонгосын вангийн ордонд солонгос-манж хэлний орчуулагч бэлтгэдэг байсан.

1894 он хүртэл Солонгос Чин улсад алба барьдаг байсан бөгөөд 18-р зуунаас манжийн нөлөө буурсан.

1894-1895 оны Япон-манжийн дайнд Япон ялснаар Чин улсын Солонгостой тогтсон уламжлалт харилцааг тасалсан.