Манж-Оросын хилийн будилаан

Манж-Оросын хилийн будилаан (1652–1689) — Манжийн Чин улс, Оросын Царьт Улс хоёрын хил дээр болсон олон удаагийн байлдаан байв.

Оршил[засварлах | кодоор засварлах]

Становын нурууны өмнөд тал, Амар мөрний сав газрыг булаацалдан Орос-Чин хоёр хоёр удаа байлджээ. Становын нуруу Умард мөсөн далайн ай сав, Номхон далайн савыг заагладаг бөгөөд Сибирийн ой, газар тариаланд тохиромжтой үржил шимт газар байв. Оросууд энд амьтан элбэг гээд ангийн үсний хойноос хөөцөлдөж байсан. Улс төрийн хувьд урьдын түүхэнд орос үндэстнээс хол, манж үндэстний өвөг дээдэс ан гөрөө хөөж явсан газар бөгөөд манжийн уугуул нутаг юм.

Байлдаан[засварлах | кодоор засварлах]

Албазинд учирсан
Албазиныг бүсэлсэн
  • 1650 он — Хабаровын удирдсан орос цэрэг дагуурын нутагт орж Албазиныг эзлэв.
  • 1652 он — Ачаны шивээг Шархудын удирдсан 600 манж цэрэг довтлов.
  • 1653 он — Оросын цэрэг Амарын дунд урсгалд ирж гиляк алба хураав.
  • 1654 он — Степанов гол уруудаж хүнс цуглуулав.
  • 1654 он — Петер Бекетов Кумар голын бэлчирт арал олж шивээ барив.
  • 1658 он — Степанов Пасковтой нэгдэн Амарыг даган хүнс татаж яваад манж-солонгосын усан онгоцны дайралтад өртөв.
  • 1660 он — Бахайн удирдсан цэрэг Амар буюу Хар мөрнөөс хазагийг хөөв.
  • 1666 он — Чернигов Албазины шивээг додомдож, алба хураав.
  • 1670 он — Нэрчүүгээс Бээжинд гал зогсоох санал тавив.
  • 1674 он — Манжууд Сунгари мөрөн дээр Гирин шивээг босгов.
  • 1676 он — Москвагаас Бээжинд Спафарий элчээр очсон ч хариугүй буцав.
  • 1684 он — Орос Албазин нутаг үүссэнийг тодотгож, даргыг томилов.
  • 1685 он — Чингийн цэрэг Албазиныг бүслэн шатаасан ч оросууд сэргээн барив.
  • 1686 он — Чингийн цэрэг Албазиныг бүслэн байлдав.
  • 1687 он — Чингийн цэрэг Албазин хавийг түйвээв.
  • 1688 он — Чингийн холбоотон, монголын Түшээт хан Сэлэнгийн шивээг бүслэн байлдав.

Төгсгөл[засварлах | кодоор засварлах]

1689 оны Нэрчүүгийн гэрээгээр хил тогтож будилаангүй болсон.