Манилын метро

Манила хотын метро

Манилын метро- (англи. Manila Light Rail Transit System) -Филиппиний нийслэл Манила хот болон түүний алслагдсан дүүрэгт үйлчилдэг метроны систем юм. Техникийн бүх шинж чанарын дагуу энэ нь метронд хамаардаг боловч голчлон газрын гадарга дээгүүр байрладаг онцлогтой. Метро нь Филиппиний Тээврийн яаманд харьяалагддаг байна.

Метро нь 1984 онд нээгдсэн түүхэн ногоон шугам, 2003 онд нээгдсэн шинэ цэнхэр шугамаас бүрдэнэ. 1-р шугам нь 20, 2-р шугам нь 11 өртөөтэй. Энэ хоёр шугам нь Манила хотын хүн ам шигүү суурьшсан захын дүүргүүдээр дамжин өнгөрдөг.

Метроны таних тэмдэг

Манилын метроны систем нь зүүн өмнөд Азийн хамгийн хямд метроны системүүдийн нэг гэж тооцогддог. Галт тэрэгний үнэ ойролцоогоор 0,50 ам.доллар.