Jump to content

Манитобагийн их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Манитобагийн их сургууль нь Канад улсын Манитоба мужийн Виннипег хотод байрладаг олон нийтийн судалгааны их сургууль юм. 1877 онд байгуулагдсан уг сургууль нь Баруун Канадын анхны их сургууль юм. Оюутны нийт элсэлтийн тоо болон оюутны хотхоны талбайн хувьд Манитоба их сургууль нь мужийнхаа хамгийн том их сургууль юм. Түүний гол кампус нь Виннипег хотын Форт Гарри хороололд байрладаг бөгөөд хотын бусад кампусууд: Баннатейн кампус, Жеймс В. Бернс боловсролын төв, Уильям Норри төв болон Сентнивард дахь Сент-Бонифасегийн франц хэлний Université de Saint-Boniface төвүүд орно.

Уг сургуулийн судалгаа нь 1970-аад онд канола тосыг бий болгоход чухал хувь нэмэр оруулсан байдаг. Үүний нэгэн адил Манитобагийн их сургуулийн төгсөгчдийн дунд Нобелийн шагналтнууд, Академийн шагналтнууд, олимпийн медальтнууд багтдаг байна. 2019 оны байдлаар Манитобагийн их сургуулиас 99 Родосын тэтгэлэгт хамрагдсан нь Канадын баруун хэсгийн бусад их сургуулиас илүү үзүүлэлттэй байв.

Түүнчлэн Манитобагийн их сургууль нь Канад болон Канадын их дээд сургуулиудын U15 судалгааны идэвхтэй их сургуулиудын нэг гишүүн бөгөөд дэлхийн хэмжээнд Олон улсын их сургуулиудын холбоо, Хамтын нөхөрлөлийн их сургуулиудын холбоонд багтдаг.