Jump to content

Маоизм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Маоизм (хятад. 毛泽东思想, пиньинь Máo Zédōng Sīxiǎng) — Мао Зэдунгийн үзэл суртлын зарчимд суурилсан улс төрийн онол, практик юм. Энэ нь Мао Зэдуныг 1976 онд нас барах хүртэл Хятадын Коммунист Нам болон БНХАУ-ын албан ёсны үзэл суртал болгон батлагдсан байжээ. Дэн Сяопингийн онол, Жян Зэминий "Гурвыг төлөөлөх тухай бодол"-той хамт Хятадын Коммунист Намын үзэл суртлын үндэс суурийг бүрдүүлсээр байгаа юм.

Орчин үеийн Хятадад Мао Зэдунгийн үзэл суртлын өв уламжлалын хамгийн өргөн хэрэглэгддэг зүйл бол "шинэ ардчилал" гэсэн ойлголт бөгөөд энэ нь холимог эдийн засаг буюу "Хятадын онцлогтой социализм"-ын оршин тогтнолыг зөвтгөдөг ажээ.

Маоизм нь Марксизм-Ленинизм, Сталинизм болон Хятадын уламжлалт Күнзийн сургаал зэрэг гүн ухааны нөлөөн дор үүссэн юм.