Мао (Чад)
Мао
مؤ | |
---|---|
Улс | ![]() |
Бүс | Канем |
Департмент | Канем |
Дэд аймаг | Мао |
Өндөр | 1,112 фут (339 м) |
Хүн ам (2019) | |
• Нийт | 50,000 |
Цагийн бүс | UTC+01:00 (Баруун Африкийн цаг) |
Мао (Араб: مؤ) нь Чад улсын Канем бүс болон Канем депармтентын төв хот юм. Улсынхаа 16 дахь их хүн амтай тус хот нь нийслэл Нжаменагаас зүүн хойш 226 км зайд оршино.
Сахарын цөлийн зааг дээр орших Мао хотын газар зүй нь элсэн манхан болон тарчиг ургамлан бүрхүүлтэй. Хүн амын олонх нь Исламын шашин шүтдэг. Түүнчлэн 2 Христийн сүмтэй (нэг Католик, нэг Протестант).
Чадын бусад бүс нутгийн адилаар Мао нь нутгийн Султан[1] болон төв засгийн газрын түшмэдийн захиргаанд байдаг. Маод оршин суух Канемын Султан нь Канембучуудын удирдагч юм.[1] Чадын уламжлалт омгийн удирдагчид болон үндэсний засаг захиргааны хоорондын харилцаа нь ээдрээтэй байдаг тул төвлөрлийг сааруулах үйл явц удаашралтай байна.
Зам тээвэр
[засварлах | кодоор засварлах]Мао нь алслагдсан, газраар очиход хүндрэлтэй (бүх дугуй хөтлөгчтэй машин эсвэл тэмээ л элсэн дундуур зорчих боломжтой).[1] Хотод асфальтан хучилттай нисэх зурвас бүхий Мао нисэх онгоцны буудал (IATA: AMO, ICAO: FTTU) бий.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 "République du Tchad - Projet de développement agricole des ouadis du Kanem - (PDAOK) - Rapport d'évaluation intermédiaire". April 2003. pp. A. Area and Context of the Intervention, Target Group. Татаж авсан: 12 March 2017.