Марек Конажевски
Марек Конажевски (польш. Marek Konarzewski; 1961 оны 6-р сарын 18-нд Польшийн Белосток хотод төрсөн) –польшийн биологийн профессор, алдартай шинжлэх ухааны зохиолч, Белостокийн их сургуулийн багш, Польшийн Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн. 2022 оны 10-р сараас Польшийн Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Марек Конажевски тухайн үеийн Варшавын их сургуулийн Белосток (одоогийн Белостокийн их сургууль) дахь салбарт биологийн чиглэлээр магистр (MS) хамгаалсан. Тэрээр 1990 онд докторын зэрэг (PhD) зэрэг хамгаалж, дараа нь 1996 онд Польшийн Шинжлэх ухааны академийн Экологийн хүрээлэнд шинжлэх ухааны докторын зэрэг (DSc) хамгаалсан бөгөөд сүүлийнх нь "Шувууны үр хөврөлийн дараах хөгжилд өсөлт ба амьсгалахад эрчим хүчийг хуваарилах нь" сэдэвт диссертаци байсан. 2004 онд Биологийн шинжлэх ухааны профессор цол хүртсэн.