Марина Анисина

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Марина Анисина
Anissina and Peizerat 2001 GPF.jpg

Хамтран гулгагч Гвендаль Пейзерагийн хамт. 2001 он

Уран гулгалт
Төлөөлдөг улс: ФранцФранц Франц
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Марина Вячеславовна Анисина
Төрсөн огноо 1975 оны 8 сарын 30
Төрсөн газар ЗХУ, Москва
 
Медалиуд
Өвлийн олимп
Хүрэл Нагано 1998 Мөсний бүжиг
Алт Солт-Лэйк Сити 2002 Мөсний бүжиг
Дэлхийн АШТ
Мөнгө 1998 Мөсний бүжиг
Мөнгө 1999 Мөсний бүжиг
Алт 2000 Мөсний бүжиг
Мөнгө 2001 Мөсний бүжиг

Марина Вячеславовна Анисина (орос. Марина Вячеславовна Анисина, 1975 оны 8 сарын 30-нд ЗХУ-ын Москвад төрсөн) нь Франц-Оросын уран гулгагч юм. Тэрээр 2002 онд Гвендаль Пейзерагийн хамтаар мөсний бүжгийн төрөлд олимпийн аварга болжээ.

Хувийн амьдрал[засварлах | edit source]

Түүний ээж Ирина Черняева 1972 оны өвлийн олимпод оролцож байсан уран гулгагч, аав Вячеслав Анисин Дэлхий, Европын аварга хоккейчин юм. Анисина мөсний бүжгийн шоу нэвтрүүлгийн үеэр танилцсан, Оросын жүжигчин Никита Жигурдатай 2008 оны 2 сарын 23-нд Москва хотноо гэрлэсэн. Хосууд 2009 оны 1 сарын 7-нд Мик-Анжель Крист хэмээх хүүтэй болжээ.

Тамирчны замнал[засварлах | edit source]

Анисина анх Сергей Сахновскийтай хослон гулгаж эхэлсэн бөгөөд ЗХУ-ын нэрийн өмнөөс тэмцээн уралдаануудад орж байв. Дараа нь Илья Авербухтай хамтрах болж, 1990, 1992 оны өсвөрийн дэлхийн аварга цолд хүрчээ. ЗХУ задрахад тэд ОХУ-ыг төлөөлөн гулгах болов.

Ильятай хослон гулгахаа больсны дараа хамтран гулгагч хайж, олон тийш захидал бичсэний эцэст Францаас шинэ хамтрагчаа олсон нь Гвендаль Пейзера байлаа. Тэд 1993 оноос Мурел Буше-Зазуйгийн удирдлагад бэлтгэл хийж, Лион TSC клубийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцох болов. Түүнчлэн Францын иргэншилтэй болжээ.

Тэд хамтдаа 2000 онд Дэлхийн аварга болж, ДАШТ-ээс нийт 4 медаль хүртсэн юм. Мөн 1998 оны олимпоос хүрэл медаль хүртсэн төдийгүй 2002 оны олимпод аваргалж, мөсний бүжгийн төрөлд Франц улсад анхны алтан медалийг авчирчээ.

2002 оны олимпийн дараа тэд сонирхогчдын спортоос хөндийрч, мэргэжлийнхэн оролцсон "Мөсөн дээрх аваргууд" зэрэг шоунд оролцох болжээ.

Гадаад холбоосууд[засварлах | edit source]

 Commons: Марина Анисина – Викимедиа зураг, бичлэг, дууны сан