Марк Лициний Красс

(Маркус Лициниус Крассус-с чиглүүлэгдэв)
Маркус Лициниус Крассус
Маркус Лициниус Крассусын цээж баримал. Парис, Лувр.
Ромын Бүгд Найрамдах Улсын консул
Албан тушаал хашсан
МЭӨ 70, МЭӨ 55 – МЭӨ 53
Хувийн мэдээлэл
ТөрсөнМЭӨ 115
Ромын Бүгд Найрамдах Улс
Нас барсанМЭӨ 53 (62 насалсан)
Партийн эзэнт гүрэн, Каррхаэ
Эхнэр, НөхөрТертулла
ХүүхэдМаркус Лициниус Крассус, Публиус Лициниус Крассус

Маркус Лициний Крассус (Латин: Marcus Licinius Crassus) нь МЭӨ 115 онд төрсөн Ромын улс төрийн зүтгэлтэн, Суллагийн талын хүн бөгөөд Суллагийн цаазаар авсан, цөлсөн иргэдийн хөрөнгө зоорийг тонох маягаар баяжсан хүн юм. МЭӨ 72 оны сүүлээр Сициллийн претор болж, 6 легион дайн тулаанд хатуужсан цэрэг авч, нэмж цэрэг татах зөвшөөрөл өгчээ. Тэрбээр Спартактай хийсэн нэгэн тулалдааны дараа цэргүүд нь тулаан эхлээд 3 цаг болоход зугтаж эхэлсэнд уурлан демиацлах арга (зугтсан цэргүүдээс нэр сонгож, сонгогдсон нэртэй цэргүүдийг цааазлах) хэрэглэж, хатуу анхааруулсан. Тэрээр Спартактай муур хулгана болж 6 сар орчим хөөцөлдсөний эцэст Бардунасын хөндийд цохиж, улмаар консулд сонгогджээ. Тэрээр 60 онд анхны триумвиратыг байгуулахад оролцожээ. 53 насандаа Партийн эзэнт гүрний эсрэг дайн хийж яваад алагдсан. Партийн хаан, Крассын толгойг огтолж, аманд нь алт цутгуулж алсан түүхтэй.