Маркус Понтис
Харагдац
Маркус Понтис |
|---|
Маркус Сезар Понтис (порт. Marcos Cesar Pontes; * 1963 оны 3 сарын 11-нд Бауру, Холбооны Муж Улс Сан-Паулу, Бразилд) нь Бразилын анхны ба өнөөг хүртэлх цорын ганц сансрын нисгэгч юм. Тэрбээр 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш Бразилын шинжлэх ухааны сайдаар ажиллаж байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Маркус Бразилын нийслэлтэй ижил нэртэй холбооны муж улс болох Сан-Паулу мужийн Бауру хотоос гаралтай. Түүний эцэг нь тус улсын кафены хүрээлэнд (Instituto Brasileiro do Café) ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бол эх нь өнөөдөр хувьд гарсан төмөр замын байгууллагад (Rede Ferroviária Federal Sociedade Anônima) мэргэжилтнээр ажиллаж байгаад 2002 оны зургаадугаар сард өөд болжээ.