Jump to content

Марк Антони

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Антонийн хөрөг

Антони, Марк (Англи хэл:Antony, Mark Латин хэл:Marcus Antonius) (МЭӨ 83 он орчимд төрж, МЭӨ 30 оны наймдугаар сард нас барсан.) Эртний Ромын улс төрч, цэргийн жанжин байв.

Антони эртний боловч сүүлд нэр хүнд олсон плейбей (эрх мэдэлгүй давхраг) угсааны гаралтай байсан.

Армид алба хаасныхаа (МЭӨ 57 – МЭӨ 54 он) дараа өөрийн хамаатан Юлий Цезарийн багт оржээ. Тэрээр Цезарьт МЭӨ 49 онд Гней Помпейг Италиас зайлуулахад тусалж гарамгай жанжин гэх нэр хүнд олж аваад МЭӨ 44 онд хамтдаа консул болжээ. Цезарийн хорлогдсны дараа Октавиан (хожмын Цезарь Аугуст) анхандаа хүлээн зөвшөөрөхгүй байсан ч удалгүй Антони, Лепидус нартай хамт хоёр дахь триумвиратыг байгуулжээ. Антони бүгд найрамдахчуудын хүчийг Филиппид ялахад туслаж, Ромын зүүн мужийг удирдах болжээ. Тэрээр VII Клеопатрааг үнэнч эсэхийг асуухаар Египетэд томилогдон очоод түүний амраг (МЭӨ 41 – МЭӨ 40 он) болсон байна. МЭӨ 40 онд зүүн мужийг захирагч Антони Италид буцаж ирэхдээ Октавианаас өөр байр суурьтай болсон байна. Тэрээр өөрийн байр сууриа хүчтэй болгохын тулд Октавианы эгч Октавиатай гэрлэхийг зөвшөөрчээ. Октавиантай хамааралтай болсон ч харилцаа дахин муудахад Антони Сири рүү явж, Клеопатрагаас тусламж хүсчээ. Октавиан эгчийгээ түүн рүү илгээхэд Антони Октавиаг Ром руу буцаасан нь хөнөөлт зөрчлийн үүдийг нээжээ. МЭӨ 32 онд Триумвират төгсгөл болж, Ромд цөөн дэмжигчтэй Антони орхин явав. Антони Октавиагаас салахад Овтавиан Клеопатрад дайн зарлав. Актиумын тулалдаанд Антони ялагдаж, Клеопатрагийн хамтаар Египет рүү зугтахад Октавиан тэднийг мөрдөн хөөсөн байна. Эсэргүүцэл үзүүлэхээр оролдсон нь бүтэлгүйтэж, тэд амиа хорлон нас баржээ.

Марк Антониусын дүр гардаг бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]

Телевизийн цуврал

[засварлах | кодоор засварлах]
Лоренс Алма-Тамеда "Антоний Клеопатра хоёр"

Анхдагч эх сурвалжууд

[засварлах | кодоор засварлах]

Орчин цагийн судалгаанууд

[засварлах | кодоор засварлах]
  • Groebe, Pauly-Wissowa Realencyclopadie
  • Thomas de Quincey, Essay on the Caesars
  • William Haines Lytle (1826–1863), Antony and Cleopatra
  • Weigall, Arthur: Marc Antoine, sa vie et son temps (Maurice Gerin translation, Payot, Paris, 1933)
  • Lindsay, Jack: Marc Antony, his World and his Contemporaries (E. P. Dutton & co., New York, 1937)
  • Jones, A M H: The Herods of Judaea (Oxford, 1938)
  • Babcock, C L: “The early career of Fulvia”, AJP 86 (1965), 1-32
  • Bengtson, Hermann: Marcus Antonius, Triumvir und Herrscher des Orients (C. H. Beck, Münich, 1977) ISBN 3-406-06600-3
  • Pelling, C B R: Plutarch, Life of Antony (Cambridge UP, 1988) ISBN 0-521-24066-2
  • Paul-Marius Martin, Antoine et Cléopâtre, la fin d'un rêve, Éditions Albin Michel, 1990, 287 p.
  • Southern, Pat: Mark Antony (Stroud, Gloucestershire, UK: Tempus Publishing, 1998) hardcover, ISBN 0-7524-1406-2