Jump to content

Марк Карни

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Марк Карни (англи. Mark Carney, 1965 оны 3-р сарын 16-нд Канадын Форт Смит хотод төрсөн) нь Канад, Британийн эдийн засагч, банкир, улс төр, төрийн зүтгэлтэн юм. 2025 оны 3-р сарын 14-нөөс хойш Канадын Ерөнхий сайд. 2025 оны 3-р сарын 9-нөөс хойш Канадын Либерал намын удирдагч.

Марк Карни

2008-2013 онд Канадын банкийг тэргүүлж, 2013-2020 онд Английн банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

1965 оны 3-р сарын 16-нд Канадын баруун хойд хэсэгт орших Форт Смит хотод төрсөн. М.Карни 1988 онд Харвардын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэрээр 1993 онд Оксфордын Их Сургуулийн Гэгээн Петрийн коллежид Эдийн засгийн ухааны чиглэлээр докторын зэрэг, 1995 онд Оксфордын Их Сургуулийн Нуффилд коллежид докторын зэрэг "Өрсөлдөөний динамик давуу тал" сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан.

Тэрээр Лондон, Нью-Йорк, Торонто, Токио дахь Голдман Саксад 13 жил ажилласан бөгөөд улс орны эрсдэл, хөгжиж буй зах зээлийн өрийн зах зээл, хөрөнгө оруулалтын банканд анхаарлаа хандуулсан.

Тэрээр 2011-2018 онд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар ажиллаж, энэ ажлыг төв банкны ажилтай хослуулсан.

2013 оны 7-р сарын 21-нд тэрээр Английн Банкны ерөнхийлөгчөөр томилогдсон нь түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч болсон юм. Жилийн 624,000 фунт стерлингийн цалинтай гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан. 2018 онд Карнигийн гэрээг 2020 оны 1-р сар хүртэл сунгасан.

2018 оны 11-р сард Марк Карни Ирланд, Канадын иргэншлээс гадна Их Британийн иргэншил авсан.

2025 оны 1-р сард Канадын Либерал намын дарга асан Ерөнхий сайд Жастин Трюдо удахгүй огцрох тухайгаа мэдэгдсэний дараа тэрээр Канадын Либерал намын удирдлагад нэр дэвшихээ албан ёсоор зарлаж 2025 оны 3-р сарын 9-нд намын дарга болоод 3-р сарын 14-нд Ерөнхий сайдын тангарагаг өргөсөн байна.