Jump to content

Марк Лициний Красс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Марк Лициний Красс
ТөрсөнМЭӨ 115[1]
Нас барсанМЭӨ 53 оны 6 сар (61–62 насалсан)
Карраэгийн ойр
(одоогийн Харран, Шанлыурфа, Турк)
Нас барсан шалтгаанТулалдаанд алагдсан
МэргэжилЦэргийн командлагч, улс төрч
БайгууллагаАнхны Триумвират
Албан тушаалКонсул (МЭӨ 70 болон 55)
ХаньТертулла[2]
ХүүхэдМаркус & Публиус Лициниус Крассус
Эцэг эхПублиус Лициниус Крассус & Венулейа
Цэргийн карьер
ХарьяалалРом
Сулла
Алба хаасан жилМЭӨ 86–53
Тулаан

Маркус Лициний Крассус (Латин: Marcus Licinius Crassus) нь МЭӨ 115 онд төрсөн Ромын улс төрийн зүтгэлтэн, Суллагийн талын хүн бөгөөд Суллагийн цаазаар авсан, цөлсөн иргэдийн хөрөнгө зоорийг тонох маягаар баяжсан хүн юм. МЭӨ 72 оны сүүлээр Сициллийн претор болж, 6 легион дайн тулаанд хатуужсан цэрэг авч, нэмж цэрэг татах зөвшөөрөл өгчээ. Тэрбээр Спартактай хийсэн нэгэн тулалдааны дараа цэргүүд нь тулаан эхлээд 3 цаг болоход зугтаж эхэлсэнд уурлан демиацлах арга (зугтсан цэргүүдээс нэр сонгож, сонгогдсон нэртэй цэргүүдийг цааазлах) хэрэглэж, хатуу анхааруулсан. Тэрээр Спартактай муур хулгана болж 6 сар орчим хөөцөлдсөний эцэст Бардунасын хөндийд цохиж, улмаар консулд сонгогджээ. Тэрээр 60 онд анхны триумвиратыг байгуулахад оролцожээ. 53 насандаа Парфын улсын эсрэг дайн хийж яваад алагдсан. Парфын хаан, Крассын толгойг огтолж, аманд нь алт цутгуулж алсан түүхтэй.

  1. Marshall 1976, х. 5.
  2. Смит, Уильям (1870). Dictionary of Greek and Roman Biography and Mythology. Vol. 2. Эх сурвалжаас архивласан огноо 2005-12-20., х. 831