Марк Уолберг

Марк Уолберг
Уолберг 2011 оны Time 100 гала ёслолын үеэр.
ТөрсөнМарк Роберт Майкл Уолберг
1971 оны 6 сарын 5 (1971-06-05) (52 настай)
Америкийн Нэгдсэн Улс, Массачусеттс, Бостон
АжилЖүжигчин
Продюсер
Рэппер (байсан)
Он жил1989–одоо
Эхнэр (нөхөр)Риа Дюрэм
(2009–одоо; 4 хүүхэдтэй)
Цахим сүлжээ
Албан ёсны вэбсайт

Марк Роберт Майкл Уолберг (Англи: Mark Robert Michael Wahlberg, 1971 оны зургаадугаар сарын 5-нд төрсөн) нь Америкийн жүжигчин, кино болон телевизийн продюсер юм.

Марки Марк (Англи: Marky Mark) нэрээр 1990 оны эхэн үед хип хоп хөгжмийн ертөнцөд танигдаж байсан Уолберг Бүүгигийн шөнүүд (1997), Гурван хаан (1999), Догшин салхи (2000), Сармагчингийн гариг (2001), Итали мэргэжилтэн (2003), Би Хаккабийст хайртай (2004), Ах дүү дөрөв (2005), Тэрс үзэлтэн (2006), Дийлдэшгүй (2006), Мэргэн буудагч (2007), Макс Пэйн (2008), Өөр залуус (2010) болон Тулаанч (2010) зэрэг кинонуудад бүтээсэн гол болон туслах дүрүүдээрээ эчнээ танил билээ.

Мэргэн буудагч киноны нээлтийн үеэр, 2007 онд.

Найруулагч Мартин Скорсезеийн 2006 оны бүтээл Тэрс үзэлтэн кинонд дэслэгч Шон Дигнамын дүрийг бүтээж Оскар болон Алтан бөмбөрцөг шагналын Шилдэг эрэгтэй туслах дүрийн номинацид нэр дэвшиж байсан бол Дэвид О. Расселлийн 2010 оны бүтээл Тулаанч кинонд нэрт боксчин Микки Уордын дүрийг бүтээж Алтан бөмбөрцөгт Шилдэг эрэгтэй дүрийн номинацид нэр дэвшиж байжээ.

Уолбергийн ах Донни Уолберг нь 80-90 онуудад алдар нэр нь түгэж байсан Нью Кидз он дэ Блок (Англи: New Kids on the Block) хамтлагийн ахлагч, дуучин юм.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]