Jump to content

Мар-а-Лаго

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мар-а-Ла́го (испани. Mar-a-Lago) — АНУ-ын 45 болон 47 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын эзэмшлийн Флорида муж дахь хувийн эдлэн газар бүхий харш. Албан ёсоор —2019 оны 11-р сараас Д.Трампын гэр бүлийн байнгын амьдардаг газар.

Флорида мужийн Палм Бич амралтын жижиг хотод 1927 онд баригдсан амралтын газар. Зөвхөн гишүүдэд зориулсан хаалттай клуб нь 7 гектар талбайд байрладаг бөгөөд нийт 5810 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий 126 зочны өрөө, рашаан сувилал, гольфын талбайтай ажээ.

Испани хэлээр "Mar-a-Lago" гэдэг нэр нь "далайгаас нуур хүртэл" гэсэн утгатай бөгөөд уг эдлэн газар нь Палм Бич арлын нэг захаас нөгөө зах хүртэл үргэлжилж, зүүн талаараа Атлантын далай, баруун талаараа Уорт нууртай хиллэдэг болохыг илтгэж байгаа юм.

Энэхүү харшийг Марион Симс Уайет, Жозеф Урбан нарын архитекторууд зохион бүтээжээ. Маржори Мерривезер Пост 1973 онд Мар-а-Лагог АНУ-ын холбооны засгийн газарт АНУ-ын Ерөнхийлөгчийн өвлийн оршин харш болгон гэрээсэлэн үлдээсэн байна. Гэсэн хэдий ч уг барилгын засвар, үйлчилгээний зардал нь сангийн хөрөнгөөс давсан, мөн Палм Бич дахь нисэх онгоцны буудлын буух замтай ойрхон тул аюулгүй байдлыг хангахад хэцүү байсан тул барилгыг зориулалтын дагуу хэзээ ч ашиглаагүй байна.

1980 онд уг харшийг Үндэсний түүхийн дурсгалт газар гэж зарласан.

1985 онд Доналд Трамп уг үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан бөгөөд үүний дараа Трамп гэр бүлнийн хамт Флоридад айлчлах үеэрээ бусад зочдод хаалттай байсан нэг хэсэгт амьдарч байжээ.

2017 оны 4-р сар.

2019 оны 11-р сард Доналд Трамп Палм Бич -ийн шүүхэд Мар-а-Лагог өөрийн байнгын оршин суух газар гэж үзэх ёстой бөгөөд Нью-Йорк хотын 5-р өргөн чөлөөнд байрлах Трамп цамхагийн оронд түүний албан ёсны оршин суух газар гэж үзэх ёстой гэж мэдэгдсэн.

Мар-а-Лаго эдлэн газрыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Японы Ерөнхий сайд Абэ Шинзоо, Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарын албан ёсоор хүлээн авах уулзалтуудыг зохион байгуулахад ашиглагдаж байжээ.