Jump to content

Масан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Маса́н (солонгос. 마산시?, 馬山市?, Masan-si) —Масан нь 2010 он хүртэл Өмнөд Солонгосын Кёнсаннам мужийн далайн боомт хот байв. 2010 оны 7-р сарын 1-нд тус хотыг хөрш зэргэлдээ Чанвон хоттой нэгтгэж, түүний дүүргүүдийн нэг (ku) болгосон. 2020 оны байдлаар 450 мянга орчим хүн амтай хот.

Масан хотын түүх нь 757 онд Шилла улс өнөөгийн хотын байранд Хаппо дүүрэг (хён)-ийг байгуулсан үеэс эхтэй. 1282 онд Гуулин улсын үед нэрээ Ховон болгон өөрчилжээ. 1899 онд энд далайн боомт нээгджээ. 1900 оны 3-р сарын 17-нд Орос улс Мозампо боомтод газрыг концессоор түрээслэх гэрээнд гарын үсэг зуржээ. Тэнд консулын газар, зочид буудал, нүүрсний агуулахын байгууламжууд байрлаж байсан боловч 1903 он гэхэд Англи, Японы дарамт шахалтаар тэдний оролцоог хязгаарласан. 1905 онд Цушимагийн далайн тулалдаанд оролцсон Японы тэнгисийн цэргийн гол хүчнүүд тус боомтод байрлаж байжээ. 1914 онд Масан одоогийн нэр, бу статусаа авсан. 1949 онд хотын (ши) статусыг авсан.