Маунт Роял Их Сургууль
Маунт Роял Их Сургууль нь Канадын Альберта мужийн Калгари хотод байрладаг улсын их сургууль юм.
Энэхүү сургууль нь 1910 оны 12-р сарын 16-нд Артур Сифтины засгийн газрын дагуу Альберта мужийн дүрмээр байгуулагдаж, 1911 оны 9 сарын 8-нд албан ёсоор нээгдэв. Анх “Маунт Роял Коллеж” нэртэй байсан бөгөөд уг санаачилгыг Калгарийн номлогч Жорж В. Керби (1860–1944) гаргаж, хөдөө орон нутгийн залуусыг дээд боловсролтой болгох зорилготой байв.
Тус сургууль байгуулагдах үед Р.Б. Беннет хууль тогтоомж боловсруулж, уг хуулийн төсөл нь “Bill 48, Калгарийн Коллежийн тухай хууль” нэртэй байсан боловч Ерөнхий сайд Сифтон, Керби болон бусад удирдлагууд шинэ коллежийн нэрэнд “Калгари” гэдэг нэрийг оруулахаас татгалзжээ.
1931 онд Маунт Роял дунд сургуулиас дээд боловсролын байгууллага болж, Маунт Роял Жуниор Коллеж нэртэйгээр Альбертагийн Их Сургууль буюу хожим нь Калгарийн Их Сургууль руу шилжин дамжин суралцах хөтөлбөрүүдийг санал болгодог болсон.
1972 онд тус сургууль Калгарийн төвд байрлаж байсан хэд хэдэн барилгуудаас нүүн, өмнө нь агаарын цэргийн бааз байсан Линкольн Парк дүүрэгт шинэ кампустай болжээ.
Маунт Роял Их Сургууль нь Канадын Зэвсэгт хүчинд сайн дураар элссэн тус сургуулийн төгсөгчдөд зориулсан дайны дурсгалын самбартай.
2009 онд Альберта мужийн засгийн газар Маунт Роял Коллежид их сургуулийн статус олгож, улмаар албан ёсоор Маунт Роял Их Сургууль болсон.[1]