Маяа Старк
Харагдац
| Маяа Старк Maja Stark | |
|---|---|
| Хувийн мэдээлэл | |
| Бүтэн нэр | Маяа Софиа Старк |
| Өндөр | 5 ft 9 in (1.75 м) |
| Улс | |
| Амьдардаг газар | Швед, Аббекос |
| Тамирчны замнал | |
| Коллеж | Оклахома Стэйт |
| Мэргэжилд шилжсэн | 2021 |
| Одоогийн цуврал | ЭМГХ-ны цуврал Эмэгтэйчүүдийн Европын цуврал |
| Ялалтын тоо | 9 |
| Ялалтын тоо цувралаар | |
| ЭМГХ-ны цуврал | 2 |
| Эмэгтэйчүүдийн Европын цуврал | 6 |
| АЛПГ цуврал | 1 |
| Бусад | 2 |
| ЭМГХ-ны том тэмцээнүүд дэх шилдэг амжилт | |
| Шеврон АШТ | 2-р байр: 2024 |
| ЭМГХ-ны аварга шалгаруулах тэмцээн | 60-р байр: 2024 |
| Америкийн эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн | Түрүү: 2025 |
| Эмэгтэйчүүдийн Британийн нээлттэй тэмцээн | 41-р байр: 2022 |
| Эвиан АШТ | 39-р байр: 2024 |
| Амжилт, шагнал | |
| Их 12-ын оны шилдэг тоглогч | 2020–21 |
Маяа Софиа Старк (шве. Maja Sofia Stark, 1999 оны 12 сарын 10-нд төрсөн) нь Шведийн мэргэжлийн гольфчин бүсгүй. 2025 оны Америкийн эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээнд түрүүлж, анх удаа том тэмцээний аварга болжээ. Тэрээр Эмэгтэйчүүдийн Европын цувралын 6 тэмцээнд түрүүлсэн бөгөөд 2022 онд ISPS Ханда дэлхийн урилгат тэмцээнд түрүүлснээр ЭМГХ-ны цувралд оролцох эрх олж авсан.[1] Сонирхогч тамирчны статустай байхдаа 2020, 2021 онуудад Америкийн эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээнд оролцож байсан Старк 2021 оны 8 сард мэргэжилд шилжингүүтээ Эмэгтэйчүүдийн Европын цувралд оролцсон 3 тэмцээнийхээ 2-т нь түрүүлсэн юм.[2]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Levins, Keely (14 August 2022). "Swedish upstart Maja Stark earns LPGA membership with a runaway win in Northern Ireland". Golf Digest. Татаж авсан: 15 August 2022.
- ↑ "Maja Stark Claims Second Let Win In Three Starts". Ladies European Tour. Татаж авсан: 10 October 2021.