Ма Тиань Юү

Ма Тиань юй



Ма Тиань юй (хятадаар 馬天宇,англиар Ray Ma) хятадын дуучин, жүжигчин.

Овог нэр: Ма Тиань юй(馬天宇, Ma tian yu)

Тайзны нэр: Рэй Ма(Ray Ma)

Төрсөн: 1986 оны 7-р сарын 12 (35 настай)Хятад улс, Шаньдун муж, Дөжоу

Үндэс угсаа: Хуй

Боловсрол: Beijing film academy

Мэргэжил: Дуучин, жүжигчин

Танил үе: 2006он-одоо


Хувийн амьдрал

Ма Тиань юй нь 1986 оны 7-р сарын 12 нд Хятадын Шаньдун мужийн Дөжоу-д ядуу тариачин айлын 3дахь хүүхэд болон төрсөн. 2 эгч, нэг эрэгтэй дүүтэй байсан ч дүү нь багадаа эндсэн. Түүнийг 5 нас хүрсэн жил ээж нь өвчний улмаас нас барж, аав нь архинд орж гэрээсээ явсанаар 2 эгчийнхээ хамт өвөө дээрээ өссөн. Тэрээр багаасаа ажил хийж ар гэртээ тус болдог байсан. Хожим аавтайгаа уулзаж эвлэрсэн ч 2018 оны 5 сард аав нь өвчнөөр нас барсан.

Карьер

2006 он түүний хувьд амьдралыг нь өөрчилсөн он жил байлаа. Тэрээр найзуудынхаа дэмжлэгтэйгээр My Hero a Chinese TV star шоунд оролцож шилдэг 6-д багтсанаар дуучны карьераа эхлүүлж Gai si de wen rou (该死的温柔)дуугаараа олны олны хайртай дуучин болсон.

2006 онд Удвал цэцгийн хараал кинонд туслах дүрд тоглож жүжигчний гараагаа эхэлсэн бөгөөд 2010 онд The Legend of Daiyu хэмээх телевизийн олон ангит кинонд Jia Baoyu-ийн дүрийг чадварлаг бүтээснээр олон ангит киноны од болох эхлэл нь тавигджээ. Түүнээс хойш Ирээдүйгээс ирсэн эмэгтэй (Scarlet heart), Алс нутгийн дууль (Singing all along), Ид шидийн хаант улс (Ice fantasy) гэх мэт олон хит телевизийн цувралд тоглосон. 2018 онд Өнөөдрөөс илүү маргааш (A Better Tomorrow 2018) киноны шинэчлэгдсэн хувилбарт Жоу Чао (Leslie Cheung) ийн дүрийг бүтээсэн.

Тэрээр 2006 оноос хойш нийт 9 цомог гаргаж, 10 гаруй уран сайхны кино, 30 аад телевизийн цувралд дүр бүтээсэн ба 2016 оноос хойш Forbes China жагсаалтад тасралтгүй бичигдэж байгаа хятадын ашиг орлогоороо тэргүүлэгч жүжигчдийн нэг юм.