Jump to content

Мегатрон Гриффин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мегатрон "Мег" Гриффин (Англи: Megan "Meg" Griffin) бол Америкийн "Family Guy" буюу "Гэр бүлсэг эр" хүүхэлдэйн киноны зохиомол дүр юм. Түүний дууг анх Лэйси Чаберт оруулсан боловч уг шоуны хоёрдугаар улирлаас хойш Мила Кунис дуу оруулж байна. Зохиолч Сет Макфарлейн 1995 онд хийсэн хүүхэлдэйн кино болох "Ларригийн амьдрал"-ыг 20th Century Fox цуврал болгох захиалга авсны дараа Мегийн дүрийг бүтээж, загварчилсан. Мег бол Питер, Лоис Гриффин нарын ууган хүүхэд бөгөөд ганц охин, мөн Крис, Стюи нарын эгч юм. Нийгмээс гадуурхагдсан Мегийн дүрийг гэр бүлийнхэн нь дэмжиж, анхаардаг байдлаар дүрсэлдэг ч сүүлийн ангиудад энэ нь багассан. Гэсэн хэдий ч Мег нь тун тэнэг, муухай, гэр бүлийнхнээсээ илүү бүдүүлэг зантай.Мегийн жинхэнэ нэрийг фенүүд Меган гэж андуурдаг ч “Хүчирхэг Мег” ангид Мегийг төрөхөд Петер төрсний гэрчилгээн дээр нь “Мегатрон Гриффин” гэж тоглоомоор бичдэг ба Мегийн малгай өмсдөг шалтгаан нь тэр нэг бол Лего,нэг бол зүрх нь тархитай нь хамт байдаг учраас гэж фенүүд үздэг.Бас нэг нууц нь тэрээр Мег гэх охин биш бөгөөд тэрээр үнэндээ ердөө л Петерийг харах гэж охины дүрд хувирсан 78 настай Канад эр юм гэдгийг “Петерийн өгзөг”гэх ангид үзүүлдэг.