Мегафон (молекул)
Мегафон нь лаврын овгийн цэцэгт ургамал болох аниба мегафила (Aniba megaphylla)-аас ялган авсан цитотоксик неолигнан бөгөөд уг нэгдэл нь тухайн ургамлын нэрнээс гаралтай. Мегафоныг нийлэг буюу синтетик аргаар мөн гарган авч чадсан байдаг.1960-аад онд хийгдсэн судалгаагаар аниба мегафила-ийн үндсийг нунтаглан спиртэн ханд бэлтгэхэд, лабораторын нөхцөлд хүний хамар залгиурын хорт хавдраас гаралтай эсүүдийн өсөлтийг дарангуйлж байгааг тогтоосон. Харьцуулалтын зорилгоор мегафоныг цууны ангидридтай 50 °C-д 6 цаг урвалд оруулж, мегафон ацетат-ыг нийлэгжүүлж авсан байна.[1]
Мегафоны (эсвэл мегафон ацетатын) спиртэн уусмалыг палладийн катализаторын оролцоотойгоор устөрөгчийн орчинд хутган урвалд оруулж, дараа нь уусгагчийг ууршуулснаар тетрагидромегафон (эсвэл тетрагидромегафон ацетат) тослог бүтээгдэхүүн хэлбэрээр гарган авдаг. Мегафоны миллиметрийн хэмжээтэй талстыг эфир хлороформын уусмалаас ургуулж болно.Мегафон болон мегафон ацетатын молекулууд нь хирал (chiral) шинж чанартай бөгөөд тайлагнасан ялгалт болон нийлэгжүүлэлтийн аргуудаар тэдгээрийг рацемик хольц хэлбэрээр гарган авсан байна. Мөн мегафон ацетатыг лаврын овгийн өөр нэг ургамал болох Endlicheria dysodantha-гийн үндсээс этанолын уусмалыг хроматографийн аргаар ялган авсан тухай мэдээлэгдсэн байдаг.[2]
- ↑ "Megaphone (molecule)", Wikipedia (Англи хэлээр), 2025-05-10, Татаж авсан: 2026-01-26
- ↑ "Megaphone (molecule)", Wikipedia (Англи хэлээр), 2025-05-10, Татаж авсан: 2026-01-26