Jump to content

Мейк сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Make School бол Калифорни мужийн Сан Франциско хотын Union Square хороололд байрлах, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хувийн компьютерийн шинжлэх ухааны коллеж байсан. Make School нь Хэрэглээний Компьютерийн Шинжлэх Ухааны Бакалаврын зэрэг олгодог байв.

2021 оны наймдугаар сард Make School нь бие даасан хөтөлбөр буюу сургуулийн хувиар үйл ажиллагаагаа зогсоож, бүх сургалтаа онлайнаар явуулдаг Dominican University-ийн шууд хөтөлбөр болон нэгтгэгдсэн.

Make School нь 2012 онд MakeGamesWithUs нэрээр үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагчид нь Jeremy Rossmann болон Ashutosh Desai нар юм. Тэд Menlo School-ыг төгссөнийхөө дараа MIT болон UCLA-ийг орхиж компаниа эхлүүлсэн. MakeGamesWithUs нь Y Combinator-ийн инкубаторт байх үедээ ахлах болон их сургуулийн оюутнуудад зориулсан компьютерийн шинжлэх ухааны зуны хөтөлбөрүүдийг санал болгодог байсан.

2014 онд тус компани зорилгоо өөрчилж, үүнтэй уялдуулан нэрээ Make School болгон өөрчилсөн ба завсрын жилийн (gap year) хөтөлбөрийг эхлүүлсэн. 2015 онд тус сургууль коллежийн оронд суралцах 2 жилийн хугацаатай, Орлоготой Холбосон Гэрээ (Income Share Agreement)-г анх удаа нэвтрүүлсэн урт хугацааны компьютерийн шинжлэх ухааны хөтөлбөрийг санал болгосон.

2018 онд Make School-ийн компьютерийн шинжлэх ухааны хөтөлбөр нь WASC Ахлах Коллеж болон Их Сургуулийн Комиссын (WSCUC) боловсруулсан инкубацийн бодлогын дагуу магадлан итгэмжлэл авсан анхны дээд боловсролын хөтөлбөр болсон.