Мекленбург-Өрнө Померан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мекленбург-Өрнө Померан
муж
Мекленбург-Өрнө Померан орон
Швериний ордон нь Мекленбург-Өрнө Померан мужийн үзэсгэлэнт ордон ба энэ мужийн захиргаа энд байрладаг

Сүлд туг

Сүлд тэмдэг
Холбооны Герман Улсын Мекленбург-Өрнө Померан муж улс
Улс орон Flag of Germany.svg Герман
Муж (орон) Мекленбург-Өрнө Померан
Мужийн төв Шверин
Газар нутаг 23.211,05 км²
Хүн ам 1.599 сая хүн
(2014 оны 11 сарын 30)
[1]
Нягт сийрэг 69 хүн/км²
Ерөнхий сайд Эрвин Зеллеринг (СПД)
Цагийн бүс Төв Европын цаг (ГЦ+1)
Цахим хуудас Mecklenburg-Vorpommern.eu
(германаар)

Мекленбург-Өрнө Померан нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын зүүн хойд хэсэг болон Балтын тэнгисийн өмнө зүгт орших муж улс юм.

Анх 1945 онд Мекленбург болон Өрнө Померан гэсэн нутгууд нэгдсэнээр бий болсон. 1952 он буюу германыг зүүн баруун болгон хуваахад гурван дүүрэгт хувагдаж байгаад 1990 онд хоёр герман нэгдэн ХБНГУ болоход шинэ муж улс болсон юм. Ар талаараа Балтын тэнгистэй, баруун талаараа Шлесвиг-Хольштайн болон Доор Саксон муж улсуудтай, өмнө зүгтээ Бранденбург болон Польш улстай хиллэдэг. Энэ муж улс нь зургаан тойрог хот болон хоёр тойрогт харъяалагддаггүй хоттой. Мужийн нийслэл нь Шверин. Нийт 84 хот энэ мужид байдгаас хамгийн их хүн амтай, том хот нь Росток юм. Үүнээс гадна бусад том хотын тоонд Шверин, Нойбранденбург, Штральзунд-Грайфсвалд, Висмар болон Гюстров орно. Хамбург, Берлин болон Балтын тэнгисээр дамжин Өрезүнд нутагтай холбогдох учир тэдгээрийн эдийн засгийн хувьд үзүүлэх нөлөө ихтэй.

Энэ муж улсын голчлох аж үйлдвэрлэлийн салбарт усан тээврийн салбар, машин үйлдвэрлэл, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон орчин үеийн шилдэг технологи, дан ялангуяа биотехнологи, эмнэлгийн техник, агаар- болон сансрын инженерчлэл мөн мэдээллийн технологи орно. Үүнээс гадна аялал жуулчлал, үйлчилгээ, ХАА болон эрүүл мэндийн салбар ч тодорхой хэмжээгээр эдийн засагт нөлөөлөх чухал салбаруудад ордог. Грайфсвалд болон Ростокийн их сургуулиуд нь европын эртний их сургуулийн тоонд ордог.

Мекленбург-Өрнө Померанд германы 14 дархан цаазтай газрын гурав нь байх ба үүгээрээ германы бусад бүх муж улсуудаа тэргүүлдэг. Герман хамгийн том хоёр арал нь (Рюген, Узедом) Балтын тэнгисийн эрэг дээр Өрнө Померанд бий.

Түүх[засварлах | edit source]

Мекленбург-Өрнө Померан нь дэлхийн 2-р дайны дараа буюу 1945 оны долоодугаар сарын 9-нд зөвлөлтийн армийн хуучин байсан Мекленбург муж улсыг Өрнө Помераны ихэнх газар нутаг мэдэлд очин ханноверийн Амт-Нойхаус[2] тосгонтой нэгтгэсэнээр үүсчээ. Ингээд 1947 онд Өрнө Померан гэсэн нэрийг нь тухайн мужийн нэрнээс хасан "Мекленбург муж улс" гэсэн нэртэйгээр 1952 оныг хүргэсэн байна[3].

Үүний дараа 1952 онд зүүн Герман улс засаг захиргааныхаа хуваарийг шинэчлэхдээ энэ муж улсыг задлан гурван дүүрэгт (Нойбрандернбург, Росток, Шверин) хуваасан.

1990 онд хоёр Герман эргэн нэгдэхэд шинээр Мекленбург-Өрнө Помераныг бий болгосон бөгөөд ингэхдээ 1952 онд задрахдаа ямар газар нутагтай байсан яг түүнээ буцаан авч газар нутгаа тэлсэн байна.

Германы эргэн нэгдэлтээс хойш муж улсын олон барилга байгууламжийг сайжруулан зассаны дотор Штральзунд болон Висмар хотын эртний барилга байгууламж ороx ба эдгээрийг 2002 онд дэлхийн соёлын өвд бүртгэн авсан ажээ.

Мекленбург-Өрнө Померан нь Г8 аж үйлдвэрийн толгойлогч их гүрнүүдийн уулзалтыг 2007 онд өөрийн муждаа хүлээн авсан бөгөөд энэ уулзалтыг Росток хотын ойролцоо Хайлигендаммд зохион байгуулсан байна.

Газар зүй[засварлах | edit source]

Мекленбург-Өрнө Померан муж улсын газар нутаг болон гол усны зураг

Газар зүйн хувьд Мекленбург-Өрнө Померан нь хойд германд орно. Энэ муж нь 1945 онд долоодугаар сард хуучны Мекленбург мужаас бий болсон ба сүүлд 1990 онд хоёр Герман нэгдсэний дараа дахин шинээр бий болсон.

Мекленбург-Өрнө Померан нь ихэвчлэн Мекленбургийн газар нутгаас бүрдэх ба нийт газар нутгийн 3 хуваасны 2 нь юм. Үүн дээр 1945 онд тасран үлдсэн байсан Помераны (Өрнө Померан) тосгон, мөн Пригнитцийн жижиг хэсэг, Уккермарк нэмэгдсэн юм.

Газар нутгийн бүтэц[засварлах | edit source]

Цагаан шохойт эргийн цохио, Рюгений эрэг, Герман
Шохойт эрэг, 2005 онд нийт 50.000м³ шохой нуран далай руу орсон, Рюген, Герман

Далайн эрэг болон уст талбай[засварлах | edit source]

Мекленбург-Өрнө Померан нь далайн эргийн нийт урт 2000 км гаран бөгөөд үүгээрээ германы хамгийн урт далайн эрэгтэй газрын тоонд ордог. Харин далайгаас гадна нутгийн гүн рүү орсон эргийн урт 350 км орчим.

Мекленбург-Өрнө Помераны муж улсын хоёр том арал болох Рюген болон Узедом нь германдаа ч мөн хамгийн томдоо ордог. Энэ хоёрын дараа орох том арлуудад Поел, Умманнц болон Хиддензээ орно.

Энэ нутгаар урсах гол болон сувгуудийн нийт урт 26000 км урт. Нийт 2028 нуурууд нь нийт 738 км² талбайг эзэлдэг нь Мекленбургийг байгалийн үзэсгэлэнт газар болгодог.

Тал хээр[засварлах | edit source]

Газар нутгийн хувьд Мекленбург-Өрнө Померан нь хойд германы нам дор газарт харъяалагдана. Хамгийн арын нам дор хэсэг нь Өрнө Помераны эх газар юм. Энэ хэсэгт ихэнхдээ намаг, шаварлаг газар байх ба далайн төвшинөөс дээш 50 м-т оршдог. Ерөнхийдөө энэ муж нь тэгш тал болон бага зэргийн дов толгодтой газар юм. Хамгийн өндөр хэсэгт Хелптерийн толгод орох ба түүний өндөр нь далайн төвшинөөс 179 м-т өргөгдсөн байх ба түүний араас Руунер толгод (176,6 м), Броомерын толгод (153,1 м) зэрэг орно.

Цаг агаар[засварлах | edit source]

Ерөнхийдөө далайд ойр учир далайн зөөлөн дулаан уур амьсгалтай. Балтын тэнгисийн ойр орчмын газар нутаг, ялангуяа Узедом, Рюген, Хиддензээ нь германдаа хамгийн олон цагаар нартай байдаг газар юм.

Засаг захиргааны хуваарилалт болон нэгж[засварлах | edit source]

Муж улсын тойрог болон тойроггүй хотууд[засварлах | edit source]

Мекленбург-Өрнө Померан муж нь дотроо зургаан тойрог хотууд болон хоёр ямар нэгэн тойрогт харъяалагддаггүй хотоос бүрдэнэ.

Тойрог хот, тойргоос тусгаар хот Мужийн хэсэгт Тойргийн захиргаа Оршин суугч
2013 оны 12 сарын 31-ний байдал
Талбай
км²
1 км² талбайд
ногдох хүн ам
Росток Мекленбург 203.431 181,26 1121
Шверин Мекленбург 91.583 130,52 702
Тойрог хот Лудвигслуст-Парxим Мекленбург Парxим 211.965 4.751,86 45
Тойрог хот мекленбургийн Зээнплатте Мекленбург
(хагас нь Өрнө Померан)
Нойбранденбург 262.412 5.470,03 48
Тойрог хот Нордвестмекленбург Мекленбург Висмар 155.265 2.118,45 73
Тойрог хот Росток Мекленбург Гюстров 210.555 3.422,23 62
Тойрог хот Өрнө Померан-Грайфсвалд Өрнө Померан
(хагас нь Мекленбург)
Грайфсвалд 238.185 3.929,48 61
Тойрог хот Өрнө Померан-Рюген Өрнө Померан
(хагас нь Мекленбург)
Штральзунд 223.109 3.207,22 70

Том хотууд[засварлах | edit source]

Муж улсын хамгийн том 25 хот:

Хот/Холбоод Тойрог хот Оршин суугч
2013 оны 12 сарын 31-ний байдлаар
Росток тойроггүй хот 203.431
Шверин тойроггүй хот 91.583
Нойбранденбург Мекленбургийн Зээнплатте 63.437
Штральзунд Өрнө Померан-Рюген 57.301
Грайфсвалд Өрнө Померан-Грайфсвалд 56.445
Висмар Нордвестмекленбург 42.219
Гюстров Росток (тойрог хот) 28.540
Варен (Мюритц) Мекленбургийн Зээнплатте 20.940
Нойштрелитц Мекленбургийн Зээнплатте 20.399
Пархим Лудвигслуст-Парxим 17.129
Рибнитц-Дамгартен Өрнө Померан-Рюген 15.104
Бэрген ауф Рюген Өрнө Померан-Рюген 13.564
Анклам Өрнө Померан-Грайфсвалд 12.797
Волгаст Өрнө Померан-Грайфсвалд 12.355
Лудвигслуст Лудвигслуст-Парxим 12.095
Бад Доберан Росток (тойрог хот) 11.607
Деммин Мекленбургийн Зээнплатте 11.393
Хагенов Лудвигслуст-Парxим 11.324
Гревесмюлен Нордвестмекленбург 10.594
Пазевалк Өрнө Померан-Грайфсвалд 10.470
Бойценбург/Элбэ Лудвигслуст-Парxим 10.254
Гриммен Өрнө Померан-Рюген 9969
Зазнитц Өрнө Померан-Рюген 9481
Уккермюнде Өрнө Померан-Грайфсвалд 8846
Тетеров Росток (тойрог хот) 8671

Эдийн засаг[засварлах | edit source]

Дэлхийн хамгийн анхны тийрэлтэт хөдөлгүүртэй нисэх онгоц нь 1939 оны 8 сарын 27 Ростокийн Мариенэеэгээс анхны нислэгээ үйлдсэн

Аж үйлдвэрийн салбарт далайн аж аж үйлдвэрлэлийн салбар, машин үйлдвэрлэл, эрчим хүчний салбар болон хүнсний бүтээгдхүүний үйлдвэрлэл томоохон байр суурийг эзэлнэ. Цаашлаад аялал жуулчлал, эрүүл мэндийн салбар, орон сууцны салбар, үйлчилгээний байгууллагууд болон шинэ техник технологийин салбарууд Мекленбург-Өрнө Померанд чухал үүрэгтэй.

Ирээдүйн чухал салбар[засварлах | edit source]

Хөгжлийн ирээдүйтэй салбарт шинэ технологийн салбарууд орох ба үүнд биотехнологи, эмнэлгийн техник, эрчим хүч болон байгаль орчныг хамгаалах техник, агаар- болон сансрын инженерчлэл мөн мэдээллийн технологи орно. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдагаж ахуйн нэгжүүд сүүлийн жилүүдэд ихээр Росток болон Грайфсвалд хотуудын эргэн тойронд шилжин суурьшиж байна.

Аж үйлдвэрлэлийн салбар[засварлах | edit source]

Далайн тээврийн салбар[засварлах | edit source]

Далайн тээвэртэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг дэлхийд танигдсан том компаниудаас нэрлэвэл Дойче Зээреедерай, Скандлинес, Мекленбургийн Металлгусс, Цагаан Флотт зэрэг орно. Далайн аялал жуулчлалын компани болох АИДА Круйзесийн германд байрлах төв нь Росток хотын усан боомтод байдаг ба нийт 6000 гаран ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.[4] Үүнээс гадна усан онгоц болон моторт завь үйлдвэрлэдэг Ханзе Яахтс ХК, Вилм Яахтс, Яахтбау Оелке гэх мэт олон олон жижиг дунд үйлдвэрүүдийг нэрлэж болно.

Агаар- болон сансрын инженерчлэл[засварлах | edit source]

Мекленбург-Өрнө Померан нь агаар- болон сансрын инженерчлэлийн салбарт түүхэн үүрэг гүйцэтгэсээр иржээ.

Улс төр[засварлах | edit source]

Швериний ордон нь Мекленбург-Өрнө Померан мужийн захиргааны төв юм.

Мекленбург-Өрнө Померан мужийн үндсэн хуулийг 1993 оны тавдугаар сарын 23-нд батлан, 1994 оны арваннэгдүгээр сарын 15-нд хэрэгжиж эхэлсэн аж. Анхны ерөнхий сайдаа 1945 онд сонгож байсан ба үүний дараа 1952-1990 он хүртэл Мекленбург-Өрнө Померан гэж муж улс байхгүй байсан. 1990 онд буцаад энэ муж улс бий болсоны дараа Альфред Гомолка (CDU) шинэ ерөнхий сайдаар томилогдож байж. 2008 аравдугаар сараас хойш Эрвин Зеллеринг Мекленбург-Өрнө Померан мужийн ерөнхий сайдаар ажиллаж байна.

Зам тээвэр[засварлах | edit source]

Галт тэрэг[засварлах | edit source]

Хамбург, Берлинтэй холбогдсон төмөр замаас гадна Шверин, Бад-Клайнен-аар дамжин Висмар болон Росток-Штральзунд-Рюген гэсэн чиглэлүүдийг холбосон төмөр замтай.

Зам[засварлах | edit source]

Висмарын хурдны замын уулзвар, А14 болон А20

Берлин Ростокийг хооронд нь холбосон хурдны зам А19, мөн А11 мужийн хамгийн зүүн хэсгийг холбосон бол Хамбургаас Берлиний чиглэлд байх хурдны зам нь Висмар орох холбооны замтай холбогддог.

Боловсрол, шинжлэх ухаан[засварлах | edit source]

Бүрэн дунд сургууль[засварлах | edit source]

Мекленбург-Өрнө Померанд герман хэлтэй орнууд дотроо нэлээд хэдэн эртний дунд сургууль байдаг. Эдгээрээс хамгийн эртний дунд сургуулийн тоонд Гюстровын домын дунд сургууль орох ба энэ сургуулийг анх 1236 онд үүсгэн байгуулсан аж. Үүний дараа 1552 онд латин хэлний сургууль нээгдсэн бөгөөд сүүлд гимнази болон өөрчлөгдсөн.

Их сургууль[засварлах | edit source]

Мекленбург-Өрнө Померан муж улсад хоёр их сургууль болон нэлээд хэдэн дээд сургуультай.

Ростокийн их сургууль (1419 онд үүсгэн байгуулагдсан), Грайфсвалдын Эрнст-Моритц-Арндтын нэрэмжит их сургуулиуд нь (1456 онд үүсгэн байгуулагдсан) хойд европын эртний их сургуулийн тонд ордог бол дэлхийн хамгийн эртний дээд сургуулийн тоонд бүртгэгдэн явдаг ажээ.

Цаашлаад улсын дээд сургуулиудад Ростокийн урлагийн дээд сургууль, Нойбранденбургийн дээд сургууль, дадлага талдаа илүү төвлөрсөн сургалттай Штральзундын дээд сургууль, Висмарын дээд сургууль зэргийг жишээ болгон нэрлэж болно.

Хүн ам[засварлах | edit source]

Мекленбург-Өрнө Померанд өнөөдөр ойролцоогоор 1,6 сая оршин суугчтай (2014 оны байдлаар).[5] Оршин суугчид нь Мекленбург болон Померанаас бүрэлдэх ба үүнд дээр Брандендургийн цөөн хэдэн оршин суугчид нэмэгддэг. Гадаадын иргэдийн эзлэх хувь нь нийт хүн амын 2,1% байх ба үүний 15,8% хувь нь Польш, 9,3% хувь нь Орос, 6,7% хувь нь Украйн болон Вьетнамууд бүрдүүлнэ.[6]

Шашин шүтлэг[засварлах | edit source]

Эвангелийн Ст.-Мариен-сүм, Штральзунд

Хүн амын ихэнх нь ямар нэгэн шашин шүтлэггүй. Мекленбург-Өрнө Помераны хүн амын 17,3 % нь эвангелийн шүтлэгтэй бол католикийн шүтлэгтэй нь 3,3% байдаг аж.[7]

Урлаг[засварлах | edit source]

Хэл[засварлах | edit source]

Энэ муж нь өндөр герман хэл буюу цэвэр германаар ярих ба цөөн тооны өндөр настангууд л доод герман аялгууг зөвхөн ойлгох болон бага зэрэг ярих чадвартай байдаг. Үүнээс гадна газар нутгийн байрлалаас шалтгаалан бага зэргийн Берлиний аялгуу хэрэглэх хүмүүс ч байна.

Театр, музей[засварлах | edit source]

Шверин дахь Мекленбургийн Улсын театр

Муж улсын томоохон театруудын тоонд Шверин хотод байх Мекленбургийн Улсын театр, Волкстеатр Росток, Өрнө Помераны театр зэрэг орно.

Харин томоохон музейн хувьд Швериний улсын музей болон Грайфсвалд хот дахь Помераны Ландесмузей болон Висмарын техникийн музейг нэрлэж болно.

Үндэсний баярын өдрүүд[засварлах | edit source]

Холбооны улсуудын үндэсний баярын өдрүүд болох шинэ жилийн баяр, Сайн Баасан (карфрайтаг), улаан өндөгний баяр, хөдөлмөрчдийн баяр, Христийн тэнгэрт хальсаны баяр, пфингстен, хоёр Германы нэгдсэн баяр болон зул сарын баяраас гадна реформацын баярын өдөр нь Мекленбург-Өрнө Померанд албан ёсны амралтын өдөрт ордог.

Нэмж унших ном зохиол[засварлах | edit source]

  • Wolf Karge; Reno Stutz: Illustrierte Geschichte Mecklenburg-Vorpommerns. Rostock 2008, ISBN 978-3-356-01284-2.
  • Landeskundlich-historisches Lexikon Mecklenburg-Vorpommern. Hrsg.: Geschichtswerkstatt Rostock und Landesheimatverband Mecklenburg-Vorpommern. Red.: Thomas Gallien. Rostock 2007, ISBN 978-3-356-01092-3.

Цахим хуудас[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

  1. Bevölkerung – Mecklenburg-Vorpommern Statistische Ämter des Bundes und der Länder 2015-06-10
  2. Wolfgang Benz: Potsdam 1945: Besatzungsherrschaft und Neuaufbau im Vier-Zonen-Deutschland, Deutscher Taschenbuch Verlag, München 1986, (dtv Reihe Deutsche Geschichte der neuesten Zeit vom 19. Jahrhundert bis zur Gegenwart; Bd. 4522), S. 270. ISBN 3-423-04522-1.
  3. Chronik Mecklenburg-Vorpommerns auf dem M.-V.-Landesportal
  4. Die 100 größten Arbeitgeber Mecklenburg-Vorpommerns 2012, NordLB, abgerufen am 22. Februar 2014
  5. Bevölkerung – Mecklenburg-Vorpommern 2015-01-11
  6. Statistik MV, Ausländerquote in Mecklenburg-Vorpommern beträgt 2,1 Prozent, abgerufen am 8. September 2014
  7. Evangelische Kirche in Deutschland: Kirchenmitgliederzahlen am 31. Dezember 2010. EKD, 2011, (PDF; 0,45 MB)