Механизмын дизайн
Механизмын загварчлал
Механизмын загварчлал (заримдаа хэрэгжуулэлтийн онол эсвэл байгууллагын загварчлал гэж нэрлэдэг) нь эдийн засаг,тоглоомын онолын салбар юм. Энэ ньтоглогчдын жинхэнэ сонголт, мэдээлэл нь тодорхой бус байсан ч тодорхойлогдсон үзүүлэлтүүдийн дагуу сайн үр дүн гаргах механизмууд буюу байгууллагуудыг хэрхэн бүтээхийг судалдаг. Иймээс механизмын загварчлал нь хувийн мэдээлэлтэй. тоглоомуудын шийдлийн ойлголтыг судлахад чиглэгддэг.Механизмын загварчлал нь эдийн засгийн уламжлалт салбарууд болох зах зээлийн загварчлал төдийгүй улс төрийн шинжлэх ухаан (сонгуулийн онолоор дамжуулан),интернэт сүлжээний систем (жишээ нь, олон домэйн хоорондын чиглүүлэлт), цахим худалдаа, Facebook болон Google-ийн сурталчилгааны дуудлага худалдаанд өргөн хэрэглэгддэг. Энэ нь тоглоомын эцсийн үр дүнгээс эхэлж,уг үр дүнд хүргэх тоглоомыг буцаан олох аргачлалтай тул заримдаа "урвуу тоглоомын онол" гэж нэрлэгддэг. Леонид Хурвиц"Загварчлалын асуудалд зорилтот функц нь өгөгдсөн бөгөөд механизм нь тодорхойгүй байна. Тиймээс загварчлалын асуудал нь уламжлалт эдийн засгийн онолын урвуу хувилбар юм" гэж тайлбарласан байдаг.2007 оны Эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн дурсгалын шагналыг Леонид Хурвиц, Эрик Маскин, Рожер Майерсон нар"механизмын загварчлалын онолын үндсийг тавьсан" хэмээн хуртсэн. Энэ салбарын суурийг тавьсан Уильям Викрийнсудалгаанууд 1996 онд туунд Нобелийн шагналыг авчирсан.