Мигель Диас-Канель
Харагдац

Мигель Марио Диас-Канель Бермудес (исп. Miguel Mario Díaz-Canel Bermúdez; 1960 оны 4-р сарын 20-нд Кубын Вилья-Клара хотод төрсөн) — Кубын төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 2019 оны 10-р сарын 10-наас Куба улсын Ерөнхийлөгч, 2021 оны 4-р сарын 19-нөөс Кубын Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2018 оны 4-р сарын 19-нөөс Кубын Хувьсгалт Зэвсэгт хүчний ерөнхий командлагч.
2003 оноос хойш Кубын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн. 2013-2018 онд Кубын Төрийн Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, 2009-2012 онд Кубын Дээд боловсролын сайдаар ажиллаж байжээ.