Jump to content

Микель Мерино

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Микель Мерино Сасон (Испани: Mikel Merino Zazón; 1996 оны 6-р сарын 22-нд Испанийн Наварра мужийн Памплона хотод төрсөн) — Испанийн хөлбөмбөгчин, «Арсенал» багийн хагас хамгаалагч бөгөөд Испанийн шигшээ багийн тамирчин. 2020 оны Токиогийн Олимпын наадмын мөнгөн медальтан. 2019 онд Испанийн залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд Европын аварга (U-21) болсон. 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.