Хорти Миклош
Эрхэмсэг дээд Витец Хорти Миклош де Надьбанья | |
|---|---|
Албан ёсны хөрөг, 1941 он | |
| Regent of the Kingdom of Hungary | |
| Албан тушаал хашсан 1 March 1920 – 16 October 1944 | |
| Хаан | эзгүй |
| Ерөнхий Сайд | Жагсаалт үзэх
|
| Орлогч | Хорти Иштван (1942) |
| Өмнөх | Хусар Карой (төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч) |
| Дараах | Салаши Ференц (Улсын тэргүүн) |
| Унгары хувьсгалын эсрэг засгийн газрын Дайны сайд | |
| Албан тушаал хашсан 1919 оны 5 сарын 31 – 7 сарын 12 | |
| Ерөнхий Сайд | Каройи Дьюла |
| Өмнөх | Сабо Золтан |
| Дараах | Белицка Шандор |
| Австри-Унгарын тэнгисийн цэргийн флотын ерөнхий командлагч | |
| Албан тушаал хашсан 1918 оны 3 сарын 1 – 11 сарын 1 | |
| Хаан | I Карл |
| Австрийн сайд-ерөнхийлөгч | Эрнст Сойдлер фон Фойхтенегг Макс Хуссарек фон Хайнлайн Хайнрих Ламмаш |
| Дайны яамны Усан цэргийн хэсгийн дарга | Франц фон Холуб |
| Өмнөх | Максимилиан Ньегован |
| Дараах | Албан тушаал үгүй болсон |
| Унгарын үндэсний армийн ерөнхий командлагч | |
| Албан тушаал хашсан 1919 оны 6 сарын 6 – 2020 оны 4 сарын 1 | |
| Төрийн тэргүүн | Австрийн Иосиф Август[1] Фридрих Иштван (үүрэг гүйцэтгэгч) Хусар Каройr (үүрэг гүйцэтгэгч) Өөрөө[2] |
| Ерөнхий сайд | Паттантьюш-Абрахам Дешё Пейдл Дьюла Фридрих Иштван (1919 оны 8 сарын 15 хүртэл үүрэг гүйцэтгэгч) Шимоньи-Шемадам Шандор |
| Дайны сайд | Белицка Шандор Хаубрих Иосиф Шнецер Ференц Фридрих Иштван Шоош Карой |
| Өмнөх | Албан тушаал бий болсон |
| Дараах | Берцевичи Бела |
| Унгарын эзэн хааны армийн дээд удирдагч | |
| Албан тушаал хашсан 1920 оны 3 сарын 1 – 1944 оны 10 сарын 16 | |
| Захирагч | Өөрөө |
| Өмнөх | Өөрөө (Унгарын үндэсний армийн ерөнхий командлагч) |
| Дараах | Салаши Ференц |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | Миклош Хорти де Надьбанья 18 6 сарын 1868 Австри-Унгар, Унгар, Кендереш |
| Нас барсан | 9 2 сарын 1957 (88 насалсан) Португал, Лисбон, Эшторил |
| Эхнэр, Нөхөр | Пургли Магдолна (г. 1901) |
| Хүүхэд | Иштван, Миклош зэрэг 4 |
| Эцэг, эх |
|
| Гарын үсэг | |
| Цэргийн алба | |
| Харьяалал | |
| Салбар | |
| Алба хаасан жил | 1896–1918 |
| Цол | Дэд адмирал (Flottenkommandant) |
| Тушаалууд | |
| Тулаан/дайн | |
Хорти Миклош (унгар. Horthy Miklós, герман. Nikolaus von Horthy; 1868 оны 6-р сарын 18-нд Австри-Унгарын Кендереш тосгонд төрж, 1957 оны 2-р сарын 9-нд Португалын Эшторил тосгонд нас барсан) — Унгарын хант улсын удирдагч (1920-1944) бөгөөд усан цэргийн адмирал.
Намтар
[засварлах | кодоор засварлах]
Хорти Миклош 1868 оны 6-р сарын 18-нд төрсөн, эртний боловч алдарт бус язгууртан гэр бүлээс гаралтай. Залуудаа тэрээр маш их аялж, Османы эзэнт гүрэн болон бусад улс орнуудад Австри-Унгарын дипломат албанд зүтгэж байжээ. 1908-1914 онд тэрээр эзэн хааны армийн генерал Эдуард фон Паарын туслах байсан. Дэлхийн нэгдүгээр дайны үед тэрээр Австри-Унгарын Тэнгисийн цэргийн хүчний ахмадаас дэд адмирал хүртэл дэвшиж байсан бөгөөд хэд хэдэн ялалт байгуулж явжээ, 1918 оны 3-р сард флотын ерөнхий командлагчаар томилогдож байсан.
Тэрээр тус улсын өмнөд хэсэгт 1919 оны Унгарын хувьсгалын эсрэг эсэргүүцлийг удирдсан байна. Румын цэргүүдийг Будапештээс гарсны дараа Хорти хотод "баатар" мэт цагаан морин дээр орж иржээ. Хортийн Үндэсний арми, хагас бие даасан зэвсэгт бүлэглэл нь коммунистууд болон зүүний үзэлтнүүд, еврейчүүдийн эсрэг "Цагаан аллага"-sг хийжээ. 1920 онд Антант холбоо Унгараас цэргээ татсан боловч тэр жилдээ Трианоны гэрээгээр тус улс газар нутгийнхаа 2/3-ыг (Словак, хорват, словени, румынчуудаас гадна 3 сая унгар угсаатан амьдардаг) болон эдийн засгийн дэд бүтцээсээ салжээ.
Хорти Миклош консерватив уламжлалыг үргэлжлүүлсэн авторитар дэглэмийг Унгарт тогтоосон юм. Түүний эрх мэдэлд байх ихэнх хугацаанд Коммунист намыг хориглосон төдийгүй илт фашист намуудыг ч мөн хориглож байв.
1922 онд Унгарын хүн амын сонгуулийн эрхийг хязгаарлаж иргэдийн 38% нь сонгох эрхийг бүрэн хэмжээгээр хадгалсан юм. Түүнчлэн нууц санал хураалтыг болиулсан гэдэг юм. Түүний тухайн үеийн гадаад бодлогын чухал ололт бол Унгар улс 1922 оны 9-р сарын 18-нд Үндэстнүүдийн лигт элссэн явдал байв. 1927 онд Италийн хаант улстай Найрамдлын гэрээ байгуулсан нь Унгар улс ганцаардсан гадаад бодлогоос гарсны бэлгэ тэмдэг болсон юм.
1941 оны эхээр Хорти Миклош Унгар улс албан ёсоор Германы талд Дэлхийн хоёрдугаар дайнд орсон гэж мэдэгдсэн. 1941 оны 4-р сард Унгарын цэргүүд Югослав руу довтлоход оролцсон байна. Энэ өдрүүдэд Адольф Хитлертэй уулзах үеэрээ Хорти: "Яагаад монгол, киргиз, башкир болон бусад үндэстнүүд орос байх ёстой юм бэ? Хэрэв одоо байгаа Зөвлөлтийн Бүгд найрамдах улсууд бие даасан улс болсон бол асуудал шууд шийдэгдэх байсан юм. Хэдхэн долоо хоногийн дараа Германы арми бүх хүн төрөлхтний төлөөх хамгийн чухал ажлыг хийх байсан юм" гэж бичиж байжээ.
Тэрээр Хитлерийн холбоотны хувьд тэнхлэгийн орнууд дайнд ялагдах нь гарцаагүй гэдгийг ухаарсан анхны хүмүүсийн нэг бөгөөд 1942 оноос эхлэн Германы эсрэг холбоотнуудтай нууц хэлэлцээ хийж эхэлжээ. Гэсэн хэдий ч Германтай харилцаа ойр хэвээр байв. 1943 оны 6-р сарын 18-нд А.Хитлер адмиралд 75 насны төрсөн өдрөөр нь тансаг дарвуулт онгоц бэлэглэж байжээ.
1944 оны 3-р сарын 19-ний өдөр гэхэд Унгар Германы цэргүүдэд эзлэгдсэн бөгөөд тус улсад еврей, цыгануудыг албадан гаргах ажиллагаа эхэлсэн. Зөвлөлтийн цэргүүд Унгарын хил рүү ойртоход Хорти 1944 оны 8-р сард Германыг дэмжигч Стоям Дёмегийн Засгийн газрыг зайлуулж, генерал Лакатош Гезаг ерөнхий сайдаар томилсон байна. 1944 оны 10-р сарын 15-нд Хортийн засгийн газар ЗХУ-тай эвлэрэх хүсэлтэй байгаагаа зарласан юм. Гэсэн хэдий ч Хорти Румыны хаан I Михайгаас ялгаатай нь эх орноо дайнаас гаргаж чадаагүй юм.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа 77 настай Хорти Миклошийг Югославын засгийн газар шилжүүлэн өгөхийг тулган шаардаж байсан боловч дайны гэмт хэрэгтнээр шүүгээгүй бөгөөд тэрээр гэр бүлийнхээ хамт Португалын Эшторил руу нүүж, тэнд 13 орчим жил амьдарсан. Хорти Миклош 1957 оны 2-р сарын 9-нд нас баржээ.
Адмиралын чандрыг сүүлд 1993 оны 9-р сарын 4-нд Будапештээс зүүн зүгт орших Кендереш тосгоны оршуулгын газар дахь гэр бүлийн буханд шилжүүлэн оршуулжээ.