Jump to content

Миланы Их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Миланы Их сургууль

Миланы Их сургууль (итали. Università degli Studi di Milano буюу итали. Statale di Milano) — Италийн Милан хот дахь хамгийн том улсын дээд боловсролын байгууллага юм. Төв байр нь XV зуунд Миланы ван Франческо Сфорцагийн бариулсан Ca' Granda -д байдаг. Тус их сургууль нь Европын судалгааны их сургуулиудын Лигт (англи. League of European Research Universities, товч. LERU) ордог италийн цорын ганц Их сургууль юм.

Тус их сургууль нь 9 факультет, 78 тэнхим, 134 эрдэм шинжилгээний сургалтын хөтөлбөртэй: барилга нь 200 гаруй барилга байгууламжийг эзэлдэг, 113 номын сан, төрөл бүрийн судалгааны төвүүд, найрал хөгжимтэй. Турин болон Павиагийн их сургуулиудтай хамтран Холбооны төвийн үйл ажиллагаанд оролцдог.

Миланы Их сургуульд 65 мянган оюутан сурдаг бөгөөд 2206 багш нартай ажээ.