Минерва их сургууль
Минерва Их Сургууль (Англи: Minerva University, өмнө нь Кек Магистрын Институт дахь Минерва сургууль гэдэг нэртэй байсан) нь АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотод байрладаг, дотуур байрны системтэй их сургууль юм. Уг сургуулийг Бен Нелсон Benchmark Capital-аас 25 сая ам.долларын хөрөнгө оруулалт авч 2012 онд байгуулсан. Бүх хичээл нь хамгийн ихдээ 19 оюутантай семинар хэлбэрээр явагддаг.
Оюутнууд улирал тус бүр шинэ улсад дотуур байранд хамтдаа амьдрангаа суралцдаг. Сургалтаа Сан-Франциско хотод эхлүүлж, дараа нь Сөүл, Тайпэй, Хайдарабад, Буэнос-Айрес, Токио, Берлин зэрэг хотуудад амьдарч, эцэст нь Сан Францискод хөтөлбөрөө дуусгадаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Минерва төсөл
[засварлах | кодоор засварлах]2012 оны дөрөвдүгээр сард Минерва төсөл нь бакалаврын хөтөлбөр хөгжүүлэх зорилгоор Benchmark Capital-аас дахин 25 сая ам.долларын хөрөнгө оруулалт авсан бөгөөд үүний үр дүнд Кек Магистрын Институт дахь Минерва сургууль бий болсон. Стивен Косслин 2013 оны гуравдугаар сард Минервад нэгдэж, анхны деканаар ажилласан.
Косслин Минервад ирэхээс өмнө Стэнфордын Их Сургуулийн Зан Үйлийн Шинжлэх Ухааны төвийн захирал, мөн Харвардын Их Сургуулийн Нийгмийн Ухааны Сургуулийн деканаар ажиллаж байсан. Тэрээр Минервад урлаг ба шинжлэх ухааны дөрвөн коллежийн захирлыг сонгон шалгаруулах, семинарын хэлбэртэй хөтөлбөр хөгжүүлэх ажлыг хариуцсан.